Ардчилсан намаас Г.Батхүүгийн амь насаа алдсан асуудлаар Олон улсын парламентын холбоонд хандаж байгаагаа мэдэгдлээ. Талийгаачийн гэр бүл болон намын нөхөд нь тухайн хэрэг, үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагаанд гадны хяналт тавьж, үнэн мөнийг олох үүднээс олон улсын байгууллагад хандсан байна.
Мөн түүний үхлийн шалтгааныг тогтоох шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарсан байна. Урьдчилсан дүгнэлтээр талийгаачийг өвчний улмаас нас бараагүй гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл цус харвах, зүрхний шигдээс болох зэрэг гэнэтийн байдлаар амиа алдаагүй гэсэн дүгнэлт гарчээ.
Урьдчилсан дүгнэлтээр өндрөөс унаснаас үүдсэн гэмтлээс болж нас барсан гэжээ.

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн