Германы бизнесмэнүүд Оросын эсрэг хоригийг буруутгав
Германы эдийн засгийн зүүн хороо Европын холбооноос Оросын эсрэг авсан шинэ хориг арга хэмжээг “Алдаа болсон” хэмээн буруутгав. “Зарим улс орон энэ хоригт оролцохгүй байгаа. Ази, Өмнөд америкийн орнууд, Швейцарь хүртэл оролцохгүй байгаа. Тэгэхээр бид улам их хохирол амсч байгаа юм” хэмээн хорооны тэргүүн Экхард Кордес мэдэгдлээ.
 
Түүний үзэж буйгаар, нөөц баялаг ихтэй улсуудыг ганцаардуулж, тусгаарлана гэдэг орчин үед боломжгүй аж. Оростой бизнес хийдэг Германы бага, дунд бизнесийнхэн ихээхэн аюулд ороод байна. Тэд өөр зах зээлд гарахад тун хүндрэлтэй байгаа юм. Оросын эсрэг хориг арга хэмжээний улмаас барууны орнуудын бизнес 40 тэрбум еврогийн алдагдал хүлээгээд байна,
Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тоймч 2014-09-15 11:20:38
    Америк, ардчилагч хоёр л дандаа зөв, бусад нь дандаа буруу гэж юу байх вэ. Хориг авагдаж байгаа Орос бага ч гэсэн хохирох л байх. Харин явж явж ЕХ хамгийн их хохирно. Харин АНУ бараг хохирохгүй.
    112.72.13.151
    Мэдэгдсэн Хариулах