Сахлын саварт базагдсан хот-1
“Сахал” хочит Д.Эрдэнэбилэг хэмээх этгээд монголын улс төрчдийг базах замаар улсын үйлдвэрийн газруудыг удаа дараалан гартаа оруулсан нь тодорхой болж шуугиулж байлаа. Түүний саварт өртсөн төрийн өмчлөлийн газруудыг дурдвал:  
 
• Худалдаа хөгжлийн банк
• Улаанбаатар банк (анх УБ сан) 
• Хөтөлийн цемент шохойн үйлдвэр
• Дарханы төмөрлөгийн үйлдвэр
• Багануурын нүүрсний орд
• Монголросцветмет нэгдэл 
• Асгатын мөнгөний орд
• Эрдэнэтийн 49 хувь
 
гээд энэ улсын орлоготой, мөлжүүртэй бүхэн ажээ. Сайд Ц.Нямдорж Д.Эрдэнэбилэгийг “эзэн” хэмээн өргөмжлөн дуудсан бөгөөд “эзнээ харчихаад үхэх юмсан” хэмээн санааширч байсан цаг саяхан. Улс төрчдийн “эзэн” болсон Сахал улсын үйлдвэрүүд рүү хараагаа бэлчээгээд зогсдоггүй байж. Улаанбаатар хот руу ч савраа шигтгэсэн баримтууд олдлоо. 
 
Одоогоор Сахлын саварт хотын 6 байрлал базагдаад байгаа нь илрээд байна. Тэрээр нийслэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаярын хоёр удаагийн захирамжаар 5 нийтийн эзэмшлийн цэцэрлэг, талбайг эзэмших эрхийг авсан. Өмнө нь 2006 онд нийслэлийн Засаг дарга байсан Ц.Батбаярын захирамжаар Д.Сүхбаатарын хөшөөний өмнөд хэсгийг эзэмших эрхийг авч, автомашины зогсоол болгосон хэрэг нь илэрч, шуугиулж байсныг бүгд санаж байгаа байх. 
 
 
Сахалын саварт базагдсан байрлалуудаас хамгийн анхаарал татаж байгаа нь биржийн баруун талд байх нийтийн эзэмшлийн зам, талбай. 2011 оны 3 дугаар Сарын 25-ны өдрөөс 5 жилийн хугацаатайгаар, банкны үйл ажиллагаа явуулах зориулалтаар 0,07 га газрыг Улаанбаатар банкинд эзэмшүүлэхээр шийдсэн байх юм. Тэр газарт очиж үзвэл банкны ямар ч үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлгүй болох нь тодорхой харагдна. Авто зам болон явган зорчигчдод оногдох өчүүхэн бага талбай байх агаад хэрвээ тэнд УБ банк байшин барьвал машин байтугай хүн алхах ч зайгүй, битүү болно. 2018 оны 9 дүгээр сард заасан хугацаанд ашиглаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр нийслэлийн Газрын алба уг газрыг эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгох гэж байгаагаа Сахалд мэдэгджээ. Газрын тухай хуулийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг. Долоон жил өнгөрөхөд юу ч хийгээгүй учраас өөр яах ч билээ. Сахал эзэн хотын газраас түүвэрлэн базахдаа сонирхолтой зарчим баримталсан нь дан нийтийн эзэмшлийн талбайд шуналт нүдээ тусгажээ. Д.Эрдэнэбилэгээс өөр хүн Хөрөнгийн биржийн баруун талд, авто зам, явган зорчигчийн зам дээр банкны байшин баръя гэж хэлж зүрхлэхгүй. Ийм зүйл хэн хүний санаанд буухгүй, зүүдэнд ч орохгүй. Улаанбаатарчууд аа, нэгдэгтүн.
 
САХЛЫН САВРААС ХОТОО САЛГАЯ!




 
 
Г.СОНОР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-02 21:23:28
    Энэ асуудлыг Эрдэнэбилэгрүү чихээд байх шаардлагагүй.Төв шуулангийн өмнөх явган хүний зам,хөрөнгийн биржийн баруун тталд газар олготлоо дампуурсан хотын асуудлы...
  • 9999 2019-05-29 10:54:01
    Улаан чавганц Батбаярын дүүгийн хийсэн 22н товчооны зам эвдрээд дууслаа Бэрх зараа гэх нэртээ хулхны компанийг дурсах хариуцлага тооцох хүн бнауу
  • А 2019-05-29 06:05:17
    Жэнкогийн жолооч Эрдэнэбилэг. Ард нь Жэнко.
  • akaa 2019-05-29 00:28:14
    Чадаж байна мундаг сахал ахаа
  • гүр 2019-05-29 00:07:48
    мөнхбаяр ийм хууль бус шийдвэрүүдийг өөрийн дур сонирхолоор гаргамааргүй юм, мань мэтэд бол их л шударга царай гаргаж байхгүй гэдэг л байсан даа
  • Бор 2019-05-28 15:36:15
    Сахал гуай баярын хадам аав ш дээ!!! Суулийн залуу эхнэрийн аав нь. охиноо баярт бас зарчихаад!!! Энэний ард баяр ууу баярын ард энэ у!!!!
  • нүд чих 2019-05-28 14:25:19
    Бүхэл бүтэн хот нэг хүнд базуулаад байгаа бол хотыг удирдсан нөхдүүд хөөрхийдөө.Арчаагүй дарга нарын бодлоггүй мөнгө харсан өрөвдөм үйл ажиллагаа.
  • zochin 2019-05-28 12:01:48
    jinxene shulam gedeg l enebaikh xed naslaj yaj xereglex gej ingej daurdag yum ve ?
  • bariach aa!! 2019-05-28 07:50:41
    ene hylgaichaan barij horioch ee!!
    • Nyamdorjiin ezen 2019-05-28 08:22:44
      Nyamdorjiin ezen gesen. Manai ezen geed yostoi yhtelee aidag shinjtei baina laa daa hoorhii muu Nyamdorjiin. Synsee zailtlaa aidag yum bilee zailuul.
  • би 2019-05-28 07:40:00
    одоо тэгээд яахав дэ чадаж байна шд. манай төр ийм шд. хэн мөнгөтэй нь бүгдийг захирч, хүнийг хүн гэж үзэхээ больсон нийгэм шд
  • zochin 2019-05-28 06:07:37
    huuliihan ajilaa hiihgui yumuuuuuu
  • zochin 2019-05-28 05:15:26
    Za ene ch harin gaigui Hen ni ataarhaad uhchih geed baigaa yum bol doo???
  • зочин 2019-05-28 05:07:09
    Энэ хулгайчийг шоронд нь хийх болоогүй юу,,
  • иргэн 2019-05-28 02:52:33
    оллоод ер олигтой хэдэн егуулбэр зев хэлхчих амьтан олдохгуй юмаа ядаад нэр нь хуртэл гажиг панир пгоо одоо бас гсонор гэж нэмэгджээ дээр бичсэнийг нь найруулга...
  • зочин 2019-05-28 02:42:27
    Бүүр нэг ядмаг мэдээлэл бичих юмдаа
  • Зочин 2019-05-28 02:11:04
    Хаха үндэслэлтэй юм бичээрэй базуулсан хот гээд нээх сүртэй гарчигтай базаад байгаа хүмүүс зөндөө бга шүү
  •  2019-05-28 01:59:23
    алчина л биз дээ. ийм бөөс хуурсыг байлгаад байх хэрэг байгаа юм уу?