Ж.Бямбадорж:Хүний нэр төрд халдах, санаатайгаар бусдыг гутаан доромжлох зөрчил их ирдэг
Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадоржтой ярилцлаа.

-Сүүлийн үед хүний эрхийн зөрчил гэж их яригддаг болжээ. Хүний эрхийн зөрчил гэж яг юу бэ?

-Хүн байгаа газар хүний эрхийн зөрчил байнга гарч байдаг. Гагцхүү түүнийг таслан зогсоох бүх механизм ажиллаж байх ёстой. Тэрхүү зөрчлийг хуулиар зөвшөөрч болохгүй, нөгөөтэйгүүр төрийн байгууллага, төрийн албан тушаалтан хүний эрхийг зөрчиж огт болохгүй. Ардчиллын гол шалгуур нь хүний эрхийн асуудал байдаг. Тиймээс улс гүрнүүдийн хүний эрхийг үнэлэх асуудал нь тухайн улсыг үнэлдэг болоод байна.

Хүний эрхийн зөрчил үйлдэж байгаагаа мэдэхгүйгээр зөрчсөн тохиолдол цөөн биш байгаа нь ХЭҮК-т ирж байгаа гомдлоос харагддаг. Жишээлбэл, хүний нэр төрд халдсан, санаатайгаар бусдыг гутаан доромжлох, бүдүүлэг үг хэллэг ашиглах, хувийн мэдээллийг нийтэд дэлгэх гэх мэт зөрчил ирдэг. Хүний эрхийн асуудал нэг улсын асуудал биш болсон.

-Хохирогч, гэрч, гэмтэн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Хүний нийгэмд амьдрахдаа янз бүрийн юм үзнэ. Хэрвээ таны эрх зөрчигдөж байгаа бол та хохирогч, та бусдын эрх чөлөөнд халдаж байгаа бол гэмтэн, хэн нэгэн бусдын эрхэнд халдахад зохих арга хэмжээг авсан бол та хүний эрхийг хамгаалагч, хэн нэгэн бусдын эрхийг хохироож байгаа бол та оролцоогүй бол гэрч болно.

-Тэгвэл хүний эрх, эрх чөлөө гэж чухамдаа юу вэ?

-Эрх, эрх чөлөө гэх ойлголтуудыг ялгах боломж муутай хэдий ч судлаачид ялгах оролдлого нэлээд их хийсэн. Хүний эрх гэж ямар нэг хэм хэмжээгээр тогтоогдож, хүлээн зөвшөөрөгдсөн хувь хүний чөлөөт байдал юм. Энэ нь тухайн хувь хүний хэв шинж, ахуйн онцлог, нийгэмд эзлэх байр суурь төр, бусад хүмүүстэй харилцах харилцаагаар илэрхийлэгддэг амьдрах арга, нөхцөл болдог.

Харин хүний эрх гэж тухайн хүний нийгэмдээ амьдрах нөхцөл боломжийг хэлнэ. Нийтлэг байдлаас харахад эрх гэж тухайн хүний тодорхой үйлдэл хийх боломж юм. Эрх чөлөө эрхээсээ сонголттойгоороо ялгаатай.

-Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл болон бага насны хүүхдийг хүчирхийлж, бузарлаж байгаа хэрэг шил даран гарлаа. Ийм төрлийн хэргийг олон нийтэд мэдээлэх нь зөв үү. Олон нийт буруу гэж шүүмжилдэг?

-Олон нийтэд мэдээлж байж иймэрхүү жигшүүрт хэрэг нийтэд ил болж, хүчирхийлэгч этгээд хуулийн хариуцлага хүлээнэ шүү. Манай монголчууд үнэндээ хэнэггүй улс. Энэ байдал нь дэлхийн өмнө нүүр улайх юм. Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн хүрээнд нууц байсан. Харин сэтгүүлчид ийм төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд их үүрэгтэй байдагт баярладаг шүү. Мөн иргэд ч хүчирхийллийн хэргийг хууль цагдаагийн байгууллагад мэдээлдэг болсон. Хамгийн сүүлд гэхэд Налайхаас бусдад хуурагтагдаж ирээд хүчирхийлүүлсэн байж болзошгүй охины мэдээллийг дэлгүүрийн худалдагч цагдаад дуудлага өгч мэдэгдсэн.

Сүүлийн үед гэр бүл болоод хүүхдийн хүчирхийллийн мэдээг ил цагаан гаргалаа энэ тэр гэж шүүмжилж байна. Энэ бүхэнд ёстой үгүй шүү гэж хэлье. Харин ч хүчирхийллийн тухай хүн жигших нэвтрүүлэг хийж хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн сүлжээгээр цацъя гэтэл үүнийг минь дэмждэг урлаг соёлынхон, сэтгүүлчид гэж алга. Редакцийн бодлогоороо ийм зүйлийг гаргахыг дэмждэггүй юм билээ.

-Төрийн алба хаагчид хүчирхийллийн хэрэгт холбогдоод байх юм?

-Увс аймгийн нэгэн суманд цагдаагийн алба хаагч сургуулийн хүүхэд хүчирхийлж жирэмсэн болгосон гэх хэргийг хэлээд байна уу. Энэ асуудал хууль шүүхийн байгууллагаараа шалгагдаад явах байх. Ер нь бол өсвөр насны болон бага насны бэлгийн хүчирхийлэл нууц далд хэлбэрт үйлдэгддэг. Нэг айлын гурван хүүхдийг жирэмслүүлсэн тохиолдол гарсан. Хохирогчид гомдол гаргаагүй, амьдарч байсан газраасаа нүүгээд явсан болохоор асуудал үүсээгүй. Гэх мэтчилэн өчнөөн далд хэлбэрийн хохирогчид байна. Хэрвээ энэ асуудлыг олон нийтэд гаргаж тавивал бид өөрөө буруудна. Яагаад гэвэл тэр айл өөрөө гомдол гаргаагүй учраас.

-Манайхан хохирсон хүмүүсээ давхар хохироогоод байгаа болохоос гэмтэн этгээд, сэжиглэгдэж байгаа хүнд арай нигүүлсэнгүй хандаад байх шиг санагддаг. Хүн хохироож хүчирхийлж, амийг нь хохироосон тэдэнд хүний эрх гэж байх ёсгүй?

-Гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй бол гэмт этгээд биш шүү дээ. Сэжигтэн этгээдийг чичлэж үзэн ядах ч цаад гэр бүлийг нь давхар хохироогоод цоллоод байдагт асуудал бий. Нэг хүний асуудал яригдаж байхад нийтэд хамруулах зохимжгүй. Тиймээс ар гэрийнх нь асуудалд мэдрэмжтэй хандах ёстой. Мөн хамгаалах байр гэдэг нууц байх ёстой биз дээ. Гэтэл түр хамгаалах байранд тийм хүн, тэдэн хүн хамгаалагдаж байна гэж зарлаж бичдэг. Энэ бол буруу юм.

Гэмт хэрэгтэн санаатай болоод санамсаргүй байдлаар хэрэг хийсэн байдаг. Хэчнээн ялтан байлаа ч гэсэн хүнлэг, хүний ёсоор хандах ёстой. Гагцхүү тохирсон ялыг оногдуулж, хохироосон хохирлыг барагдуулах ёстой.

-Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 700 гаруй халаасны хулгайч байна. Бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс тэдний нэр ус, зургийг нь гаргаж сэрэмжлүүлж болдоггүй юмуу. Гэтэл хүний эрх гэдэг талаас дандаа нүүрийг нь хааж, араас нь зургийг нь авдаг?

-Хулгай хийсэн нь тогтоогдож гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол нүүр царайг нуух шаардлага байхгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа бол бид ил гаргаж болно. Түүнээс хүний эрх гэж зүйл бий. Тэр эрх нь хөндөгдөх ёсгүй.

-Хүүхэд хүчирхийлэгчдийг цаазаар авдаг байя гэх. Гэтэл цаазын ялаас татгалзсан улс шүү дээ. Цаазын ялыг сэргээх нь зөв үү, буруу юу?

-Янз бүрээр хүлээж авах байх. Сэлэм гялс, толгой бөндгөс гэгчээр энэрэнгүй мэт санагдах ч харгис үйлдэл болно. Хүүхэд хүчирхийлж амийг нь хохироосон хүн, хүн санаатай алсан хүнийг цаазаар авахгүй, гяндан хэмээх амьдын тамд хорьдог. Тэнд гав дөнгөтэй, ганцаараа нар сар үзэхгүй харанхуй өрөөнд хоригдож байгаа хүмүүс "Намайг энд ингэж тамлаж байхаар алаад өгөөч, буудаад өгөөч, амиа хорлоход ч бэлэн байна, амиа хорлох боломж нөхцөл олдохгүй байна” гэж хашгирч байж яддаг юм билээ.

Хэдэн жилийн өмнө би Тайландад ажлаар явж байгаад тэнд олон жилийн хорих ял авсан зургаан монгол иргэнээ эргэсэн. Гурван эмэгтэй, гурван эрэгтэй. Гурван эмэгтэйг нь сүмд явуулдаг гэсэн. Нөгөө гурвыг нь нар сар харагдахгүй харанхуй өрөөнд нэг нэгээр нь гав дөнгөтэй хорьсон байгаа юм. Тэд “Бүтэн жил ганцаараа байна гэдэг хэцүү байна. Галзуурч үхмээр санагдах юм. Бид гурвыг нэг бол хамт байлгаж өгөөч, эсвэл ингэж байхаар алчихаач” гэж гуйж байсан.

Тухайн улсын хууль шүүхийн байгууллагынхан хамтад нь байлгах боломжгүй. Яагаад гэвэл хамтдаа хэрэг хийсэн гурав. Мөн бэлгийн замын халдвартай өвчтэй учраас хүмүүстэй хамт хорих боломжгүй гэж хэлсэн.

О.Гэрэл 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-05-29 08:01:53
    Энэ зенег евгенийг яаагаад одоо хуртэл байлгаад байнаа энэ балай евгенеес одоо юу гарах юм бэ
    64.119.18.244
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-28 07:06:26
    ЗӨРЧИЛ ИРНЭ ГЭЖ ЯАДАГ ЮМ БОЛ.
    66.181.165.246
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-05-28 03:39:31
    Өөрөө хүний эрхийг зөрчдөг хүн ХЭҮК-т байж таарах уу. Гүндалайгийн лоозонг гүйж очиж урдаг нөхөр чинь энэ шүү дээ.
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Ss 2019-05-28 03:30:40
    Darga nariigaa hamgalah uuregteu hun. Yun hunii erh hamgaalah. Odoo olson doo ta
    202.126.89.195
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-05-28 02:01:47
    энэ хог ургамал арилаагүй бол ҮХ цэвэрлэгдэхгүй хог болсоор байна
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • ergen 2019-05-28 01:59:03
    ene balai ovgoniig ogtsruulj oor sain hun tavmaar um naaldaad olon jil bolloo
    202.179.26.251
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-28 01:21:12
    МАНгар өвгөчүүд эмгэн нар тэтгэвэртээ суух болоогүй юм уу үхтэлээ УИХ гишүүн ба дарга даамал хийх ёстой юу . Монголын төр МАНгаруудад хэзээ тавьсан ийм их өртэй...
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-28 01:09:34
    Jinhene turiin har hun.iim humuuseesee holdson mongolchyyd huurhii.
    59.153.114.102
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2019-05-28 01:06:04
    Энэ нэг өгөршсөн коммунистаас болж хүний эрхийн олон фактууд дарагдаж байна. Хүний эрхийн мэдрэмжтэй залуу ,охин олдохгүй байна уу.
    180.149.96.90
    Мэдэгдсэн Хариулах