Нөхөн сонгууль цуцлагдах уу
Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан өчигдөр боллоо.  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн судлаач Д.Ганхуяг нарын дөрвөн хүн Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Үүнийг Цэц хэлэлцээд Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв. Харин УИХ-ыг Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зарлахдаа Үндсэн хууль зөрсөн гэдэг дүгнэлт гаргалаа. 
 
УИХ-ын өнгөрсөн хоёрдугаар сард сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг тогтоож, баталсан. Энэ дагуу нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр товлон баталсан. Мөн Засгийн газрын нөөц сангаас сонгуулийн зардал болох  287 сая төгрөгийг гаргахаар тогтсон.
 
Энэ дагуу сонгуулийн бэлтгэл ажил явагдаж, УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид өнгөрсөн долоо хоногоос эхлэн тодорч эхэлсэн.  Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс нөхөн сонгуулийн зардлыг Улсын төсвөөс гаргах ёстой байтал УИХ Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахаар тогтсон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Иймээс УИХ энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гаргасан шийдвэрээ эргэн харж төсөвт тодотгол хийх замаар нөхөн сонгуулийн зардал болох 287 сая төгрөгийг Улсын төсвөөс захиран зарцуулахаар хуульчлах ёстой юм. Ийнхүү нөхөн сонгууль явуулах эсэх асуудал маргаан дагуулахаар болчихлоо. 
 
Ямартай ч Цэцийн дүгнэлтийг УИХ хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. УИХ-ын гишүүдийн олонх нь Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн аваагүй тохиолдолд Цэцийн их суудлын хуралдаанаар энэ асуудлыг эцэслэнэ. Их суудлын хуралдаанаас дунд суудлын хуралдааны шийдвэрийг хэвээр үлдээвэл ирэх сарын 30-нд товлогдсон УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль цуцлагдах нь ээ.
 
З6 дугаар зүйл.Цэцийн шийдвэрийг биелүүлэх
 
1. Цэцийн шийдвэрийг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Хууль зүйн яам, маргагч талуудад тус тус хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 
2.Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор; хэрэв Улсын Их Хурлын чуулганы чөлөөт цагт гаргасан бөгөөд тэр нь онц болон, дайны байдал зарласнаас бусад асуудлаар гарсан бол Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
 
3.Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.
 
4.Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яана даа, харамсаж байна 2019-05-28 23:53:45
    ҮХ ийн ЦЭЦийн хэрэг алга. ТЭТГЭВЭРт гарсан хөгшчүүлийг төсөвийн мөнгөөр тэтгэх хэрэг алга. ТАТАН буулгахад монгол төрд хохирол болохгүй
  • irgen 2019-05-28 06:50:03
    zuv duu
  • zochin 2019-05-28 01:48:52
    Үндэслэл сайтай зөв шийдвэрүүд гарсан байна лээ шүү Цэц сайн байна
  • иргэн 2019-05-28 01:28:19
    тэр тойрог нь эзэнгүй байлаа гээд яадгын бэ байсан ч байгаагүй ч яг л адилхан харин ч эзэнгүй байвал ардуудын татварын мөнгийг хэмнээд зүгээр шүү
  • иргэн 2019-05-28 01:24:55
    сонгуульд энхбаяр нэр дэвшсэн нь сонгуулийг хучингуй болгох ундэслэл болой
  • Бат 2019-05-28 01:05:12
    Энэ тохиолдолд өнгөрсөн сонгуулиар 2-р орсон хүнийг авдаг байлгаач дээ ОУВС мөнгө зээлж ажил хийсэн хүмүүс Монголчуудын амьдралыг сайжирхаас их айх юм аа
    • zochin 2019-05-28 01:49:23
      Тийм заалт нь даанч ямар ч хуулинд алга даа хө