Улаанбаатар-Дархан чиглэлийн түр замын ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ. Дээрх чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ авто замын шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийх бөгөөд сонгон шалгаруулалтыг 5 хэсэг болгон зарлаж, засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх  компаниудын зөвшөөрлийг Азийн Хөгжлийн Банкнаас ирүүлээд байна.

Өнгөрөгч баасан гаригт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон  түр замын зураг төслийг боловсруулсан “Ар Си Эс Си” ХХК-ийн инженерүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд ажиллалаа. Түр зам тавих ажлыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэх бөгөөд ажлыг 10 хоногт багтаан дуусгахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үүрэг болгов. Түр замыг бүрэн хийж дууссаны дараа гол замын хөдөлгөөнийг хааж, гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шийдвэр 2019-05-27 14:04:23
    Ямарч байсан хийх ажилаа хийж эхэллээ та бүхэн тайван хүлээцтэй байгайрай бүх шатанд хяналт тавиж ажилуулнаа шаардлагтай бол удаж байгаа газарийн гэрээг хаана
  • Мөн ч удах юмаа! 2019-05-27 13:31:50
    Хэдэн жилийн өмнө эхэллээ л гээд байсан, энэ жилийн эхээр одоо л яг эхэлээ, 4 сарын 15-наас авто замыг хаана гээд байсан? Эхэлж байгаа ашгүй дээ!
  • иргэн 2019-05-27 13:02:10
    худлаа ч болсон эхлуулсэн нь дээр дээ нэг эхэлчихвэл хэзээ нэгэн цагт дуусах л байх азийн хегжлийн банкны зээлийн нехцел тендр нь их ядаргаатай цаг их авна