Сэлэнгэ аймагт тариалалтын явц 54 хувьтай байна
Газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт хаврын тариалалтын явц үр тариа 58.6,  улаанбуудай 59.6, тосны ургамал 41.4, тэжээлийн ургамал 33, төмс 41.5, хүнсний ногоо 30 хувь буюу нийт тариалалт 54 хувьтай байна. Тус аймагт  газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуйн нэгж, 150 иргэн, 305,5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж байгаа аж.

Хаврын тариалалтад  дугуйт трактор 765, анжис 143, үр тарианы механик үрлүүр 654, үр тарианы хийн үрлүүр 39, төмс, хүнсний ногооны үрлүүр 85, сийрүүлэгч 341, хор цацах машин 173, бордоо бууц цацагч 21  техник  ажиллаж байгаа  гэнэ. Энэ нь нийт техникийн 88.9 хувь юм байна.
 
 П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.