Лагийг халдваргүйжүүлэх явцад гарч байгаа үнэр гэв
Сүүлийн хэд хоногт нийслэлийн цэвэрлэх байгууламжийн үнэр ихэсч нийслэлчүүдийг бухимдуулж байна. Үүнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлэл хийлээ.

Мэдээллээр одоогийн гараад буй үнэрийг өдөр тутам гарч буй 1200 метр куб түүхий лагтай холбон тайлбарлав. Лагийг халдваргүйжүүлэх, цэвэрлэх явцад салхины чигээс шалтгаалан үнэр гарч байгаа гэв.

Тодруулбал, шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохтой холбоотойгоор хуучин лагийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа.

Лагийг халдваргүйжүүлэх ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн юм. Өнгөрсөн онд 183  мянга тонн гаруй түүхий лагийг халдваргүйжүүлсэн байна. Одоогоор 700 гаруй мянган куб лаг халдваргүйжүүлэх хэрэгтэй байгаа.

Халдваргүйжүүлэх ажил хоёр үе шаттай явж байгаа аж. Нэгдүгээрт, энэ сарын 20-ноос ирэх сарын 20 хүртэл хуримтлагдсан лагийг халдваргүйжүүлэх бол хоёрдугаар шат нь долоодугаар сарын 15-наас эхлэх юм. Ингэснээр аравдугаар сарын 1 хүртэл нийслэлийн хуучин цэвэрлэх байгууламж дахь лагийг бүрэн халдваргүйжүүлж дуусгахаар болно гэдгийг албаны эх сурвалж тайлбарлав.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-05-28 04:40:13
    олон жил ямар ч цэвэрлэх ажил хийгээгүй явсны гор гарч дээ одоо яахав дэээ арай ч бүтээд үхэхгүй л биз дээ
  •  2019-05-28 02:10:54
    дараа жил дахин хурамтлагдсан лагийг халдваргүйжүүлэх гэж бас л өмхий үнэр тархаасаар байх уу? нэгэг нохой бөөсөнд их ашигтай байгаа юм байна даа. тэр нь сай
  • Болд 2019-05-28 00:35:51
    өдөр салхи гарахаас өмнө үүрээр ажилаа эхэлж байгаа ч. Ер нь аливаа ажил гүйцэтгэхэд бага ч гэсэн тооцоо хийж сураач ээ
  • иргэн 2019-05-27 23:44:24
    манайханд ингэж устгах нь өөрсдөд нь ашигтай л байхгүй юу даа тэрнээс биш хогыг мөнгө болгох өчнөөн арга байгаа
  • Зочин 2019-05-27 08:50:47
    Шууд шатааж устгаад тог цахилгаан гаргадаг жижиг цахилгаан станц барих хэрэгтэй. Үнс нь маш чанартай эрдэс бордоо болдог.
  • unen 2019-05-27 08:49:02
    arai heterhii ymaa idej uugaad l ybah ym neg umhii unernii uchir olchij chadahgui iim ch tor zasag bh gej dee