Л.Оюун-Эрдэнэ сайд Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцахаар Дорноговийг зорилоо
 Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын үеэр хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байгаад Л.Оюун-Эрдэнэ сайд талархал илэрхийлсэн бөгөөд цаашид хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг тэлэхийн төлөө ажиллана гэсэн юм. Тэр дундаа Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд илүү анхаарал хандуулж, цаашид Монгол, Энэтхэгийн хооронд хэрэгжүүлэх олон чухал стратегийн төслийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна хэмээн байр сууриа илэрхийлсэн. Энэхүү уулзалтын үеэр хөндөгдсөн Газрын тосны үйлдвэрийн төсөл, дэд бүтцийн болон хотхоны бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2019.05.24/ Дорноговь аймгийн Сайншанд хотыг зорьсон юм. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой төдийгүй олон засаг дамжин яригдаж, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.

Үүнийг бодит ажил болгох, нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор энэхүү томоохон төслийг Монгол Улсын Засгийн газар эхлүүлсэн. Төсөлд БНЭУ-ын Засгийн газар, “ЭКСИМ” банк, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Инженерс Индиа Лимитед” болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон тус үйлдвэрийн шавыг 2018 оны 6 дугаар сарын 22-нд тавьсан. Монгол Улсын Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн явцыг эрчимжүүлэх үүднээс үйлдвэр барихад шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлж, одоогоор ажлын явц 90 гаруй хувьтай байгаа юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтанд ажиллах ажилтнууд болон цаашид үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай орчин бүрдүүлэх зорилгоор 550 айлын орон сууцны хотхоныг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ дагуу хотхоны бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг энэ сарын 22-нд тавьж дуусгаад байна. Энэхүү төмөр замын дэд бүтцийн ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн бөгөөд Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд өртөөтэй холбох уг салбар төмөр зам нь жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэх зориулалттай. Замын урт нь 27.7 км, 1,520 мм-ийн өргөн царигтай. Гүйцэтгэгчид нь энэ төмөр замд 50 жилийн баталгаа өгчээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уул уурхайн сайд уу? 2019-05-27 13:28:33
    ЗГ-ын тухай хуулийн 18-р зүйлд: "1.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн." гэж заажээ!!!
  • иргэн 2019-05-27 12:59:20
    яг л элбэгдорж хузуугуй хумуус нэг иймэрхуу л байх юм даа
  • zochin 2019-05-27 08:27:29
    Хаха оркуудын сайд
  • 12346 2019-05-27 08:02:07
    onoo xed ni darga daamluudyn xold daragdaad ajlaa xiixgui ni ee
  • Шударга үнэнийг хатуу баримтлагч 2019-05-27 07:59:46
    Болж байна шүү Сайд аа эрч хүчээ сулруулахгүй ажлаарай АРД түмэн ам сайтай байгаа шүү ШУДАРГА ЁС МАНДТУГАЙ