Н.Цэрэнбат сайдыг ажлаа хийж, Тост, Тосон бумбын нурууг бүхий л ай саваар нь хамгаалалтад авахыг шаардав
Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын хилийн заагийг өөрчлөхийг шаардан нутгийн иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гадаа жагслаа. Тэд  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ажлаа хийж, Тост, Тосон бумбын нурууг бүхий л ай саваар нь хамгаалалтад авахыг шаардлаа.

Уг шаардлагад “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост тосон бумбын нурууг 2016 онд Улсын тусгай хамгаалалтад авсан. Тус байгалийн нөөц газрын хилийн заагийг Монгол улсын Засгийн газрын 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор баталсан. Ингэж байгалийн нөөц газрын хилийг тогтоохдоо тухайн үеийн засгийн газрын гишүүн, сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүний хамаарал бүхий “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамгаалалтын гадна үлдээсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын энэхүү шийдвэр нь Тост тосон бумбын нурууг хамгаалж чадахгүй бөгөөд хууль, тогтоомж. журам зөрчин ажиллаж байна гэдийг нутгийн иргэд. эрдэмтэн судлаачид нотолдог Түүнчлэн сангийн сайд асан Б Чойжилсүрэнг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан буюу гаргахад нөлөөлсөн байх өндөр магадлалтай байдаг. Гэвч эдгээр нөхцөл байдлыг үл харгалзан "Сауд гоби коэл транс" ХХК нь уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд байна
“Сауд Гоби Коэл Транс" ХХК-д олгосон энэхүү талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс. ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ойн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоол, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Нэгдсэн Үндэстний байгууллагаас гаргасан Ховор ан амьтны жагсаалт гэрээг зөрчсөн
“Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэхийн тулд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх ёстойг Засгийн газрын 2018 оны 379-р тогтоолын 2.3-т заасан байдаг. Гэтэл тус компани Засгийн Газрын тогтоолын дагуу тусгай зориулалтын хатуу хучилттай зам барих ажлыг хийгээгүй
Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авдаг хуулийн заалтыг тус компани ноцтой зөрчиж, Багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг багийн засаг дарга нь хуурамчаар үйлдэн хүргүүлсэн нь Өмнөговь аймгийн Прокурорын 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 55 тоот тогтоолоор батлагдсан зэрэг ноцтой зөрчлүүдийг иргэд удаа дараа илрүүлж мэдээлсээр байхад Байгаль Орчин Аялал Жуулчлалын яам тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ.
Иймд Монгол Улсын хуулиуд, Улсын Их хурлын тогтоол. холбогдох журмыг ноцтой зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд Гоби Коэл Транс" ХХК-ны үйл ажиллагааг зогсоох саналыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, 15 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу Засгийн газрын хуралдаанд санал оруулж хэлэлцүүлэх. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь заалтын дагуу Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 2016 онд УИХ-д санал болгосон 896527,44 га болгон тогтоох шаардлагыг хүргүүлж байна” гэжээ.
 
П.АНИР
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saidiin oronchogyyd?.... 2019-05-28 07:55:33
    ene ikhe herengetei said gyai,yhehdee herengeen tebreed yheh yy?arhi yyna sadar samuun yabdaltai ch yum uu?Mongol ylas yadarch dee!!!ene metiin saidiin oronchog...
  • иргэн 2019-05-27 23:50:52
    хамгаалаад саад тотгор болоод байгаа хүмүүсийг нь бүгдийг нь зайлуул бүх ард түмний өмчийг яагаад энэ хулгайчууд эзэмших ёстой юм бэ
  • рхо 2019-05-27 15:02:17
    Чойжилсүрэн Нямдорж Цэрэнбат Дорлигжав нар монголын ард түмний баялгийг хувааж хулгайлж цөлмөхөөс өөр юм хийхгүй Зүгээр л эд нарыг шууд бууд
  • иргэн 2019-05-27 13:58:19
    энэ далдага чадахгүй ш дээ
  • Amar 2019-05-27 08:17:06
    Миегийн тависан сайд Н.Цэрэнбат Миеэгийн хамсаатан бас нутаг нэгт өөрийн ах Чойжилсүрэнгийн эсрэг юм хийх үү.Айн.Эд нарт иргэдийн эрх ашиг хамаагүй баа.
  • сонгогч 2019-05-27 08:00:50
    Бээжингийн архидалтын улмаар ажлаас нь халмаар юм энэ мулгууг
  • Зочин  2019-05-27 07:44:29
    Тусгай хамгаалалтанад авч хамгаалах бол хамгаалсан шиг хамгаал САЙД АА, Чадахгүй бол намайг сайд байхад хамгаалж хэрэггүй гээч, Тус.ХАм.газрын хамгаалалт муу ба...
  • Бат 2019-05-27 06:52:08
    Энэ хэцүү байх аа Энэ нурууний талаар их анхаардаг байгал хамгаалагч залуу алагдаад удаагүйг бид мартаагүй