Сонгуулийн синдром
Сонгууль ойртож, УИХ-ын гишүүд ард түмэндээ хайр зарлаж, ард түмнийхээ зовлонг мэдэж мэдрээд сүйд болж эхэллээ.
 
Анхдагчийн өлгий нутаг болох Булган аймгаас сонгогдож төр түшилцэж яваа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ таксины жолооч хийсэн зураг нь олон нийтийн сүлжээнд түймэр шиг дэгдэв.  Олон нийт хоёр янзаар хүлээж авч байна. Үнэхээр ард түмэн ямар амьдарч байгаа мэдэхээр таксины жолооч хийж явсан бол хувийн зурагчин дагуулж явж, агшин бүрээ “даруулах” ямар хэрэг байв. Ингэж шоудаж, ирэх жилийн сонгуулийн пиараа хийж эхэлсэн нь таалагдахгүй байна.
 
Аргагүй л сонгууль дөхөж. Одоо энэ хүний араас бусад нь ямар дүр зурагтай, мэдээ мэдээлэлтэй олон нийтийн сүлжээгээр гарах бол. Аягүй бол доо, гудамжинд гарч хог шүүрдэж, ард түмэнтэйгээ хамт гуанзанд хооллож “Ард түмний амьдрал хэцүү, хатуу байна. Одоо надад итгэх юм бол би өнгөрсөн 30 жилийнхээ алдааг давтахгүй ээ, тиймээс намайг сонгоорой” гэж попорох вий дээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-05-27 23:35:16
    яг байх ёстой газраал ирсэн байна ард түмэн энэ байранд нь аваачих ёстой шүү бүү март
  • Erdene 2019-05-27 14:41:23
    Ene nuhur chini iim huuch uvchtei baisan um uu?!
  • Амар 2019-05-27 08:22:28
    Миеэгийн хамсаатан сахалт алуурчин ч гэмээр "нөхөр"-ийг дахиж сонгомооргүй л байна даа.Яг өөртөө толхирсон ажлаа олоод хийж байгаа юм биш үү.
  • иргэн 2019-05-27 07:26:34
    юун таксины жолооч вэ авгай хуухэд ах дуугээ суулгаад явж болно биз дээ эсвэл хуухэн авч яваа юм уу тэгвэл ч бандаажны хэрэгт унана шуу ухц хамгаалтал бас зай б...
  • Зочин 2019-05-27 05:59:03
    Ямар ичидгүй хүн бэ. Их хурлын гишүүн болох маш их ашигтай бна даа.БУЛГАНыхан минь хулхидуулав даа өгч бга бүх юмыг н аваад бүү сонго Яасан ичих булчирхайгүй х
  • Бат 2019-05-27 05:03:13
    2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь
  •  2019-05-27 04:47:03
    угаасаа энэ ялтан ИХ-н гишүүдээс хэн ч дахин сонгогдохгүй зүгээр л СО явж ажил хий