Герман дахь Украйны Элчин сайд Андрей Мельник Москва тус улсын усан онгоц болон багийнхныг нь суллахаас татгалзвал ОХУ-ын эсрэг чиглэсэн шинэ хоригийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн бямба гаригт далайн эрхийн олон улсын шүүх Гамбург хотод Украйны гурван усан онгоцыг багийнхантай нь суллахыг ОХУ-аас шаардсан тушаалыг өгчээ. ОХУ энэ хөлөг онгоцнуудыг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Керчийн хоолойд тус улсын хилийг зөрчсөн гэж буруутгаж саатуулсан байна. Андрей Мельник Германы Засгийн газрыг Кремлийг шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэхийг нь шаардахыг уриалжээ. Тэрээр "Москва энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Гамбургийн шинэ хоригийг ногдуулах санааг хэрэжүүлнэ" гэснийг "Укринформ" агентлаг эш татан мэдээлсэн байна. Харин ОХУ Далайн эрхийн олон улсын шүүхийн хэлэлцүүлэгт оролцоогүй ажээ. Учир нь энэ шүүхийг Москва, Киевийн хэргийг шүүн судлах эрхгүй гэж үзсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин