АН-ын дарга С.Эрдэнийн сонгогдсон тойрогт ТҮЦ-ээр “бороо” оруулж байна
Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд өнгөрсөн шөнө ТҮЦ-ээр "бороо" оруулж байгаа талаар нэгэн оршин суугч олон нийтийн сүлжээнд баримттай бичлэг цацжээ. 

Тэрбээр “Эдгээр ТҮЦ-ний ард Баянгол дүүргийн алба, хэлтэс, хороодын дарга нарын нэр байдаг. Тэгээд бие биенийхээ хороон дээр ТҮЦ аваачиж тавьдаг. Эд нарыгаа зайлуул гэж шаардахаар “Бид мэдэхгүй шөнө авчраад тавьчихсан гэж мэдэн будилдаг”.

Нэг удаа 1 дүгээр хороон дээр ТҮЦ буулгаж байгаа хүнтэй уулзаад “ТҮЦ буулгах зөвшөөрөл чинь хаана байна, гаргаад ир” гэхээр урдаас “Байхгүй, танай дарга нартай ярьсан гэж мэлзсэн. Тэгээд хорооны дарга руу нь ярьж асуухаар “Наад ТҮЦ-ээ дуугай тавь, нүдээ аниад байж бай” гэж утсаар ярьсан. Ингэж хууль бусаар ТҮЦ авчраад явган хүний зам дээр тавьчихдаг. Энэ ТҮЦ-үүдийг ядарсан хүмүүс авчирч тавихгүй байгаа юм.

Дарга нар авчраад ядарсан хүмүүст түрээслэж байгаа юм. Амьжиргааны эх үүсвэрээ олох гэж байгаа хүмүүс ийм ТҮЦ авчирч тавьж чадахгүй.

Баянгол дүүргийн гудамж талбай дахь ТҮЦ-ны худалдаа хэрээс хэтэрлээ. Хөл гишгэх зайгүй худалдаа явагддаг. Амт чанарын хувьд тааруу, стандартын шаардлага хангахгүй гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг.

Хамгийн гол нь хүмүүсийн амьдрах орчин, тав тух гэж байх ёстой. Гэтэл талбай болгоныг ашиглаад ТҮЦ-ээр бөглөөд тавьдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнийн тойрогт ТҮЦ-ээр бороо орж байна. Байр хороолол, хүмүүсийн амьдарч байгаа орчинд олон ТҮЦ байх нь хэр зөв зохимжтой шийдвэр вэ.

Тиймээс дээрх хорооны иргэд хууль зөрчиж байгаа бүх үйлдэлтэй тэмцэж шүүмжилж эхэлнэ. Хорооны дарга нар нь оршин суугчдаа улстөржихгүй байхыг сануулдаг. Гэвч зөв зүйлийг нь зөндөө дэмжсэн иргэд одоо буруу зүйлийг нь хараад дуугай сууж чадахгүй тул ийнхүү эсэргүүцэж шүүмжилж, ТҮЦ-нүүдээ зайлуулахыг шаардаж байна. Дандаа дарга нарынх, эсвэл намын нэртэй ТҮЦ-үүд сул чөлөөтэй гэх талбай болгоныг эзлээд байна” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-27 22:18:35
    Энэ с эрдэнэ. Гэж бах зайл естой чам шиг бг үж дд. Од лй лгаа игнэ аний ачра чи цса үгэд ох
  • иргэн 2019-05-27 09:09:27
    маш үнэн.БГД-ийн Эрдэнийн сонгогдсон хороонд ТҮЦ-нүүд борооны дараах мөөг шиг олширсон.Үүнийг зортр байгууллага нь шалгаж газрыг чөлөөлж өгнө үү
  • тэнэг 2019-05-27 04:47:37
    ТҮЦ хэнд гай болоод байнаа эдийн засгаа ТҮЦ хүртэл доройтууулсан новшнуудтайгаа тэмцмээр юмаа. Энэ нэг далдаак сэтгүүлч нэрт амьсгаа.
  • зочин 2019-05-27 04:12:24
    БЗД ын Түнээл дээр ТҮЦ бас хэцүүдлээ.Явах газар олдохгүй .хэцүү бна.
  • irgen 2019-05-27 01:07:13
    ene zavaan ambaaraa zailuulaachee bat-uuliin geriin gadaa ovoolooch
  • Зочин 2019-05-26 16:32:18
    Дүүрэг нийслэлийн газар зохион байгуулалтын алба ажлаа хийж энэ олон замбраагүй ТҮЦ-ийг татан буулгаж явган хүний зам чөлөөлөөч. Дээр нь тойроод жорлон болчих ю...
  • Ард түмний нэг  2019-05-26 14:06:03
    С.Эрдэнэ гуай арай дэндэнээ. наадуулаа буулга.
  • Irgen 2019-05-26 13:56:13
    Бах мэлхий дээхэн үед Баянгол дүүргийг Тоосгон гаражаар дүүргэж байсан одоо Түц-р дүүргэж бну. Удахгүй өөрөө Түц шиг дөрвөлжин өрөөнд суунаа чи!!
  • Зочин  2019-05-26 11:49:37
    Найдвартай эзэнтэй хотын төв дагуу ТҮЦ -д сууна
  • zochin 2019-05-26 11:32:55
    Erdene odoo yu ch xuugeed ongor son muu xun
  • зочин 2019-05-26 11:01:32
    ТҮЦ-НИЙ ЭРГЭН ТОЙРОНД НЭВШЭРСЭН ШЭЭС ҮНЭРТЭЭД АВТОБУС ХҮЛЭЭХЭД Ч ХЭЦҮҮ ДЭЭ. ХЭДЭН ЖИЛ ШЭЭС ҮНЭРТЭХИЙГ БУРХАН БАГШ, ЭРДЭНЭ ДАРГА ХОЁР Л МЭДНЭ.
  • zochin 2019-05-26 10:04:14
    Arhi,tamhiig huuhed zalyychyydad zarna.Il zadgai jorlon shig ygaadag,baas sheesee hunii hudnees daldyyr ergen toirondoo asgana.zavaan daa.
  • Гах гах 2019-05-26 09:23:19
    ТүЦ-г чинь ядуу хүн ажилуулдаг гэсэн ойлголт буруу шүү 100- н ТҮЦ тэй ланд200 унацан хүн ч бна харин түрээслэж ажилуулж бгаа хүмүүс нь янз бүрийн хүмүүс бга
  • ХУУЛЬЧ 2019-05-26 06:52:04
    ТҮЦ -ээр АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ ЗӨВ ШҮҮ ,,ХАРИН ТЭР ТҮЦ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ТӨЛБӨРЫН ПАДААН БИЧИХГҮЙ ,ТҮҮГЭЭР НЬ ИРГЭН БҮР ТАТВАРН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХГҮЙ БОЛ ХЭРЭГҮЙ
  • Бат 2019-05-26 06:42:35
    2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь
    • Hashrahgui MANAN-gaa songono 2019-05-26 07:46:19
      Mongolchuud hashrahgui dahiad MANAN-gaa songono gedegt 100% itgeltei baina.
  • иргэн 2019-05-26 05:34:11
    монголчууд хятадууд шиг зам гуур ендер барилга барьж чадах биш чаддаг ажил нь туц ний наймаа шуу дээ 10 жилийн дараа туц ч монгол хун ч устана санаа зоволтгуй
    • зочин 2019-05-27 05:34:55
      Ингэж болохгүй шү10Жил гэж юу яариад бга юм бэ.монголын төлөө монгол хүн болсондо бахархаж амьдрах ёстой.Монгол улсын тусгаар тогтнолын төлө бүх ард түмэн зүтгэ...