Маргааш машинтай тэмцэгчид жагсана
Төрийн бус байгууллагууд болон, иргэний нийгмийн төлөөллүүд хамтарч шатахууны үнийн хөөрөгдөл, хятадуудад өгсөн газартай холбоотой асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Энэ үеэр машинтай жагсаал зохион байгуулагчид “Ирэх даваа гариг буюу энэ сарын 27-ны өдрийн 13.00 цагт төрийн ордны зүүн талд ард түмэн бид бензиний үнийн хөөрөгдлийн асуудлаар тэмцэл өрнүүлнэ. Бидний тавьж буй шаардлага тун энгийн. Хятадуудад  газар олгох гэж буй хамтын ажиллагааны гэрээг Засгийн газраас яаралтай цуцал.

Хоёрдугаарт, шатахуун, мах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах, зөв зохистой бодлого явуулах нь засгийн газрын үүрэг. Энэ үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Гуравдугаарт, Засгийн газар УИХ-ыг тарахыг шаардаж буй. Энэхүү тэмцэл гурван хоног үргэлжилнэ” гэв.

Уг жагсаалд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран оролцох ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-05-26 10:03:03
    олон тэрбумтай ИХ-н гишүүн, агентлагийн дарга, дэд дарга нарын хөрөнгийг хурааж улсадаа хөрөнгө оруулая.. тэд хулгайлан луйвардсан гэдэг хэнд ч тодорхой болсон
  • Бат 2019-05-26 08:55:46
    2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь
  • Зочин 2019-05-26 06:52:10
    Яанадаа монгол хүн минь энэ Хужаагаа монголоос гаргаяа хужаа байсан цагт монгол сөнөнө наад засаг чинь хоосорчихсон Элбэгдорж Баярцогт ын хөрөнгө мөнгийг олж ав...