Гурван үеийн дөрөвдүгээр чуулга уулзалт Орхон аймагт эхэллээ

Онцгой байдлын байгууллагаас зохион байгуулж байгаа гурван үеийн дөрөвдүгээр  чуулга уулзалт Орхон аймагт эхэллээ.

  Чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг болон даргын зөвлөлийн гишүүд, Ахмадын холбооны дарга, комиссар Д.Хишигбаатар  нарын удирдлагууд оролцсон юм.

  “Онцгой байдлын байгууллагын ахмад, дунд, залуу үеийн оролцоо, идэвхийг дээшлүүлье” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус чуулганд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын ахмадын хорооны дарга, удирдлага, дунд болон залуу үеийн төлөөлөл нийт 140 гаруй алба хаагч оролцож байна.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг чуулганыг нээж хэлсэн үгэндээ,  Онцгой байдлын байгууллага 15 жилийн хугацаанд хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахуй, хангамжийг сайжруулах, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг гамшгаас хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Та бүхний үнэтэй санал санаачлага, оролцоо, хичээл зүтгэл, хамтын хүч хөдөлмөр хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулсан” гэж онцоллоо.

Чуулганы үеэр  ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл үг хэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.