Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Д.Жавхлан, М.Амарболд нарыг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор бүлэглэж алсан, мөн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг тохуурхан доромжилж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.7, 2.11 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарт бүх насаар хорих ял, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Жавхланд 20 жил хорих ял,  М.Амарболдод 15 жил хорих ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Д.Жавхлан, М.Амарболд нарыг хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор” гэсэн 2 өөр агуулгатай шинжийг давхардуулан зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, ”өөр гэмт хэргийг нуун далдлах зорилготой байсан” гэсэн шинжийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2019-05-25 17:23:03
    Алуулсан охиныхоо араас тэгээд яана гэж. Инээгээд сууж байх уу. Наад муу 2 сүгийг ал ал. Цаазын ял өг.
    139.5.219.73
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2019-05-25 07:23:31
    Иргэн-д муу тэнэг малаа хүн алах гэнэн үйлдэл гэж юугаа хуцаад байгаа юм бэ? Залуу хүн гэнэн байдагч залуу хүн болгон хүн алаад байдаг уу?
    180.235.184.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-05-25 03:43:33
    Энэ бол ёстой залуу насны гэнэн үйлдэл л байналээшдээ?! Хохирогч ч биеэ үнэлэгч ч байхгүй юу даа?! Арай л хатуудаждээ?! Манайхан туйлшрахаараа тэнэгтэх юмдаа?!
    66.181.191.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Ter uhsen ohin bas buruutai 2019-05-25 03:25:50
    Ter uhsen ohin bas buruutai. Er n ger buleeree heruulch, zargach bas shantaajchin gedgee ter ohinii emee geed neg shulmas shig avgai haruulsan shuu dee.
    139.78.246.112
    Мэдэгдсэн Хариулах
    • ккк 2019-05-25 17:25:14
      Үхсэн охин энэ 2-ыг яасан байна. Энэ 2 эрүүл энх тарган цатгалан л байна. Өөрийгөө үхсэн гээд боддоо.
      139.5.219.73
      Мэдэгдсэн Хариулах