Монгол “ЗЕЛЕНСКИЙ”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр чуулганы хуралдаан дээр орж үг хэлэхдээ өмнө нь УИХ-ыг тарахыг шаардаж байсан бөгөөд энэ удаад ч мөн дахин шаардаж буйгаа мэдэгдсэн юм.

Тэрбээр “Энэ УИХ ард түмний эрх ашигт харшлах олон гэмт зүйлийг удаа дараа хийж ирлээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар концессийн гэрээг УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанитай байгуулж, олон алдаатай бодлого явуулснаас огцорсон. Мөн УИХ-ын 39 гишүүн ЖДҮХС-гаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан авсан нь тогтоогдсон. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёсзүйн чадамжаа алдаад байна. Албан тасалгаандаа архи согтууруулах ундаа хадгалж, хэрэглэснээр хүний амь ч үрэгдлээ. Татварын хуулиар хүний эрхийг зөрчлөө. Улсын хөгжил дэвшлийн үндэс нь төр. Төрийн албан хаагчид ёс зүйг сахиж ирсэн. Өнөөдөр УИХ нь ард олныг сайн сайханд манлайлах чадамжгүй байна. УИХ маань гэмтнүүдийн чуулга болсныг ард түмэнд ил тодоор шүүмжлэн хэлэлцэх боллоо. Тиймээс УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг та бүхнээс уриалж байна” хэмээн хэлсэн үг нь ард иргэдийн сэтгэлийг огшоож түүнийг Укрианы Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй зүйрлэв.

Учир нь тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр тангарагаа өргөснийхөө маргааш нь ажилдаа орж нэлээн хурц хурц үг хэлж ард түмнийхээ сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тэрбээр хоёр сарын дотор парламентаа тараана, хөрш ОХУ-аас булаагдсан бүх газар нутаг, хүн ардаа эргүүлж авна. Ирэх таван жилийн дотор Украйн хүн эх орондоо уйлахгүй болно” хэмээн мэдэгдсэн нь улс гүрнүүдийг алмайруулахад хүргэсэн юм.

Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн сүүлийн үед Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах баталгаа үндсэндээ алдагдаж Монгол төрийг чадамжгүй болгох чиглэл рүү шууд явсан. Тухайлбал, төрийн бодлого үйл ажиллагаа хэрэгжиж байх ёстой газар буюу Зам Тээврийн Хөгжлийн Яамны байранд төрийн өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн. Төрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж, бидний ирээдүй болсон хүүхдүүд эндэж, алга болох асуудал газар авсан. Мөн эрх мэдэл албан тушаалаа ашиглаж жирийн иргэдэд очих ёстой ЖДҮ-ийн зээлийг өөрсддөө давуу эрх олгон авсан. Үүгээр ч зогсохгүй У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр сайд маш их хэмжээний авлигын хэрэгт холбогдож төрийн нэр хүндийг бүрэн унагсан. Тиймээс л Ерөнхийлөгч Х.Баттулга шийдвэр гаргах ямар ч чадамжгүй УИХ-ыг тар гэж хэлсэн үг нь ард түмний сэтгэлийг хөндөж одоо л манай Ерөнхийлөгч зөв зүйтэй зоригтой алхам хийх нь гэсэн итгэл найдварыг тээж ийнхүү Монгол “ ЗЕЛЕНСКИЙ” хэмээн нэрийдсэн нь энэ юм шүү дээ.
 

Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2019-05-25 13:34:49
    BOLOVSROL L GEED BHIIN .BOLOVSROLTOI BAYR ,ELBEG ,BAYRTCOGT ,...TCOM HULGAICHID L BNASHDEE. MONGOL BANHAR BOL SETGEHUI N HOLIIG HARJ CHADDAG MONGOL ER HUN...
    180.150.80.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-05-25 05:24:43
    2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-05-24 11:50:10
    Мхнай Ерөнхийлөгч чинь ямар ч эрх мэдэлгүй, ёстой л шүдгүй арслан байхгүй юү. Галуу дагаж хэрээ хөлөө хөлдөөнө гэгч л болно шүү
    103.212.116.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-05-24 11:41:02
    Малууд аа, зеленский чинь хошин шогийн жүжигчин биз дээ, ямар юмных нь боловсрол байхав, ордны алиа салбадай шүү дээ
    49.0.212.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-24 08:59:46
    Зеленский сайн уу, муу юу? Одоогоор дүгнэх боломжгүй.
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-24 08:46:01
    Яг ш дээ
    202.9.43.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2019-05-24 07:14:35
    Баттулга боловсролгүй болохоор яаж Зеленский болох билээ.Харин автобусны жолооч Мадуро л яг мөн байх.
    202.179.27.254
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-24 07:07:15
    украйны зеленский популист байж болох ч манай ернхийлегч шиг хулгайч луйварчин л лав биш байх ядаад боловсролтой юм гэсэн биз дээ
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2019-05-24 07:01:57
    Саруул аа. Баттулгад долигнохын учир чамд юу байна аа. Мөнгө өгсөн үү. Чамд сээтэн хаясан уу?
    202.131.227.51
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2019-05-24 06:59:07
    Yхсэнийх нь зелински байхав хулгайч дээрэмдэгч зальтай луйварчин
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах