ФИБА 3х3 мэргэжлийн дэлхийн гранпри дахин Улаанбаатар хотноо зохиогдоно
ФИБА 3х3 холбооноос цувралаар зохиодог мэргэжлийн дэлхийн гранпри тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд гурав дахь удаагаа зохиогдоно. Тус тэмцээн 6-р сарын 8,9-ний өдрүүдэд болох бөгөөд  16 шилдэг баг оролцох юм. 

Энэ тэмцээнд манай мэргэжлийн Улаанбаатар Хангарьд,  Архангай Алтан Дорнод Тайхар багууд үндсэн хэсэгт багтсан бол Завхан,  Сүхбаатар,  Баянгол Агар багууд урьдчилсан хэсгээс оролцох юм. Одоогоор дэлхийн чансааны 2-рт бичигдэж буй Сербийн Лиман тэргүүтэй Словений Любляна,  Сербийн Земун, Чехийн Хумполец, Оросын Екатеринбург, Королев, Австралын Мельбурн  зэрэг дэлхийд  тэргүүлж байгаа шилдэг багууд ирэхээр мэдүүлгээ өгөөд байна. Дашрамд хэлэхэд тус тэмцээнд өмнө нь 2017 Сербийн Лиман, 2018 онд Словений Пиран багууд түрүүлж байсан юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.