Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай тогтоол хэлэлцлээ.

Энэ онд ойн цэвэрлэгээний огтлолоор 2500 метр куб хэрэглээний мод, 1500 метр куб түлээний мод, ногоон бүсэд оршин суудаг айл өрхүүдэд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 4900 метр кубыг бэтгэхээр төлөвлөжээ. Ойгоос түлээний болон хэрэглээний мод бэлтгэсний төлбөр орлогод 56 сая төгрөгийг нийслэлийн төсөв төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Уг асуудалтай холбогдуулан ИТХ-ын Тэргүүлэгч Ё.Цацралтуяагийн зүгээс өмнө нь Хан-Уул дүүрэгт цэвэрлэгээ явуулж байхад иргэдээс залуу мод тариад байна гэсэн гомдол гарч байсан. Энэ талаар яаж хяналт тавьдаг вэ гэсэн асуулт тавьсан.

Үүнд нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Цэвэрлэгээ хийх явцад байгаль хамгаалагч, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид зэрэг дөрвөн газраас хяналт тавьдаг. Сүүлийн дөрвөн жилд бидэнд ямар нэгэн санал гомдол ирээгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Ийнхүү өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоосон тогтоолыг хэлэлцэж дэмжлээ.

Мөн өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт батлах тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай, Багануур дүүргийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон нийслэлийн есөн сургуулийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Мөн нийслэлийн ИТХ-ын XXV хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм” батлах тухай болон Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг нэмж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.