Д.Наранзул:Сүрьеэ өвчнөөр хэн ч өвдөж болно, гэхдээ эдгэдэг өвчин
 
Нийслэлийн 15-р сургууль, 97 дугаар сургууль дээр гарсан сүрьеэгийн халдвар, Төв аймгийн Сүмбэр суманд гарсан халдварт сүрьеэ өвчний талаар иргэд үнэн зөв бодит мэдээлэлтэй байх ёстой. Гэтэл сүүлийн үед энэ өвчинтэй холбогдуулан эрүүл мэндийн салбарыг гутаах, сайдыг нь “балбах” үзэгдэл хэрээс хэтэрлээ. Бүр сүүлдээ сургуулийн эцэг эхчүүдийн нэр барьж худлаа жагсаал цуглаан хийж сүржигнэж эхлэв.

Уг нь бол эмнэлэг болоод эмч мэргэжилтнүүд сүрьеэг илрүүлж эмчилж байгаа л асуудал. Бусдаар тэдэнд бурууг тохох үндэслэл үгүй. Болсон явдал бол өнөөдөр бус хоёр жилийн өмнө эхэлсэн юм. 2019 онд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн алба ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд тус сургуулийн 529 хүүхэд халдвар авсан , 38 сурагч, 1 багш өвдсөн нь тогтоогдсон байдаг. Өвдсөн багш, сурагчдыг тухайн үед нь эмчилгээнд хамруулж байгаа.

Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн халдвартай гэх хүүхэд багш нарыг эмчлэж байгаа.  Олон нийтийн дунд сүрьеэ аюултай халдвар, эдгэдэггүй гэх янз бүрийн худлаа мэдээлэл тараад байна. Тэгвэл сүрьеэ гэж ямар өвчин юм, яагаад халдварладаг, яаж үүсдэг, хэрхэн сэргийлэх талаар зөв ойлголт мэдээллийг өгөх үүднээс ХӨСҮТ-ийн сүрьeэгийн албаны их эмч Д.Наранзултай ярилцлаа.

-Нийслэлийн 15 дугаар сургууль дээр гарсан сүрьеэгийн халдварын асуудал газар авлаа?

-Энэ сургууль дээр болж байгаа асуудал сая болсон асуудал биш. 2017 оноос хойш сүрьеэгийн халдвар бүртгэгдэж байсан. Сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдийг шинжилгээнд хамруулах, эмчилгээнд оруулах тал дээр эцэг эхчүүдтэй үл ойлголцох асуудал гарсан. Тиймээс тус сургууль дээр ХӨСҮТ болон НЭМГ болон мэргэжлийн алба ажиллаж байна. Асуудлыг зөв зүйтэй алхмаар шийдвэрлэсэн.

-Халдвар авна гэдэг нэг өөр асуудал, харин өвчилнө гэдэг бас өөр асуудал. Үүн дээр тайлбар хийгээч?

-Бусад халдварт өвчнөөс ялгарах зүйл бий. Хамгийн гол нь сүрьеэгийн халдвар гэж юу юм, өвчилсөн тохиолдолд яах ёстой вэ гэдгийг сайтар ойлгоорой. Дээрх 500 гаруй хүүхэд сүрьеэгээр өвчилөөгүй ээ. Сүрьеэгийн халдвар авсан эрүүл хүүхдүүд. Хэн нэгэнд халдвараа тараахгүй. Гарын бугалганы арьсанд сорил тавьдаг. Тэр сорилын урвал өндөр гарна гэдэг нь сүрьеэгийн халдвар авсан байна гэдгийг л илтгэж байгаа юм. Түүнээс биш өвчилсөн байна гэсэн үг биш. 
Ер нь дэлхийн хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан байдаг. Монгол Улсын хүн амын бараг 35 хувь нь сүрьеэгийн халдвартай. Тэр 35 хувийн 10 хувь нь сүрьеэгээр өвчилдөг бол 90 хувь нь огт өвчилдөггүй. 

-Сургуулийн хүүхдүүд өвчилсөн гэхээр айдастай санагдаад байгаа юм?

-Бид яагаад хүүхдүүдийн тухайд онцгойлж хандаад байна гэхээр бага насны, дархлааны систем нь гүйцэт хөгжөөгүй хүүхдүүд сүрьеэгийн халдвар авахаар өвчлөх эрсдэлтэй. Тиймээс хүүхдүүдийг өвчлөхөөс нь урьдчилан сэргийлж эмчилгээ хийхийг манай мэргэжлийн байгууллага зөвлөсний дагуу энэ ажлыг хийж байна.

-Сүрьеэгийн халдвар аваад эмчлүүлсэн гэх хүүхдүүд бүрэн эдгэрсэн үү. Эдгэрсэн ч дахидаг өвчин гэх юм?

-Сүрьеэгээр хэн ч өвчилж болно. Гэхдээ эдгэрдэг өвчин. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өвчилсөн хүүхдүүд байгаа. Тэднээс эмчилгээгээ хийлгээд бүрэн эдгэрсэн. Одоо эмчлүүлж байгаа, эмчийн хяналтанд байгаа хүүхдүүд бий.

-Сүрьеэгийн халдвар тархах гол хүчин зүйлүүд юу байна вэ?

-Хэд хэдэн зүйл бий. 2013 онд 15 дугаар сургуулийг 32 дугаар сургуультай нэгтгэсэн. Ингээд нэгтгэхээр багш сурагчдын ачаалал нэмэгдсэн. Нэг ангид байх хүүхдийн тоо нэмэгдсэн. Агааржуулалт муу анги танхимд дархлаа султай хүүхдүүд олноороо бөөгнөрч байсан нь сүрьеэгийн халдвар тархах, өвчлөх нөхцлийг бүрэлдүүлсэн. Тийм учраас цаашдаа сургуулиуд хүүхдүүдийн нягтралыг бууруулах, багш нарын ачааллыг бууруулах, цонхоо онгойлгож, агаар сэлгэлт хийх, эрүүл ахуйн шаардлагыг онцгой анхаарах ёстой.

-Одоо ямар эмчилгээ хийж байгаа вэ. Урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ?

-Сүрьеэгийн далд халдварын изоницид эмийг 1952 онд дэлхий дахинд хэрэглэж эхэлсэн. Монгол Улсад 1959 оноос энэ эмийг хэрэглэж байгаа. Энэ эмийг зургаан сарын туршийн турш ууна. Өдөр болгон нэг ширхэгийг уудаг. Үүнтэй хамт витамин Д6-г уулгадаг. Захын мэдрэл үүсэхээс урьдчилан сэргийлж хавсарсан эмчилгээ хийдэг. Тэгэхээр тэдгээр хүүхдүүдийг өвчлөхөөс, эрсдлээс сэргийлж энэ энийг уулгаж байгааг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. 

-Эцэг эхчүүд нь хөл хорио тогтоож, сургуулийг хаахыг шаардаж байгаа. Хөл хорио тогтоох өвчин мөн үү?

-Сүрьеэ бол хөл хорио тогтоох өвчин биш. Урьдчилан сэргийлэлтийн талаар сургууль эмнэлэг хамтарсан идэвхтэй илрүүлэлтийг хийсний үр дүнд 500 гаруй хүүхдийн тоо гаргаж ирсэн.

-Монголд сүрьеэ тулгамдсан асуудал мөн үү?

Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 10 хувь нь хүүхдүүд байна. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй явагдаж байгааг харуулж байна. Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна. Манай улсад жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алдаж байгаа хэдий ч сүрьеэгээс улбаалсан хүүхдийн нас баралт маш бага байна. Манай улсад сүрьеэ нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд өнгөрсөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор сүрьеэгийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж, Монгол улсад “Сүрьеэг устгах” Улаанбаатарын тунхаг гарган хэрэгжүүлж байна.

-Сүрьеэ хэрхэн тархдаг вэ?

-Сүрьеэ нь нэг хүнээс нөгөө хүнд агаараар дамжин тархдаг. Уушги болон төвөнхийн сүрьеэтэй хүн ханиалгах, найтаах, ярих, дуулах үед нян агаарт цацагдана. Ойролцоо байгаа хүмүүс эдгээр нянгуудыг амьсгалж, халдвар авдаг. Сүрьеэгийн нянгаар амьсгалсан хүний уушгинд нян суурьшиж, үржиж эхэлдэг. Тэндээс цусаар дамжин бөөр, нуруу, тархи гэх мэт биеийн бусад хэсгүүд рүү шилжиж болно. Уушги эсвэл төвөнхийн сүрьеэ өвчний үед хамгийн их халдвартай байдаг. Энэ нь нянгууд бусад хүмүүст дамжин тархаж болно гэсэн үг юм. Бөөр, эсвэл нуруу гэх мэт биеийн бусад хэсгийн сүрьеэ нь халдваргүй байдаг. Сүрьеэ өвчтэй хүмүүс ихэвчлэн өдөр бүр цагийг хамт өнгөрүүлдэг хүмүүст халдвар тараадаг. Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамтран ажиллагсад, сургуулийн хүүхдүүд багтана.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2019-05-25 10:53:38
    Ene Naranzul mergejliin emch xyn mon yy?Tomuu shig ovchin gej yarix geed baina aa daa!Niigemd ayul uchirch baixad ingej yariad zogsoj baij bolox uu ?
    109.89.138.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2019-05-24 22:26:03
    Manaixaas oor uls orond ingej olnoor xyyxdyyd syriegeer ovchilson bol mash tom asuudal yarigdana !!!
    109.89.138.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-05-24 13:13:37
    Iim b.ld hurgesen ni muu ajilsniig notloj b.a Sarangerel avhai zail,mergejilten heregtei,toroos yu hiij b.a,chadahgui bol olon ulsaas tuslamj ab
    24.46.102.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Said ene ter hamaagui 2019-05-24 12:14:09
    Sn bna u ene olloo.mn site mundag shu 1 ym manai Mongolchuud oilgohgui udlaa hotod irj bga bol bi gedeg hun busdaas hamaaraltai amidrana gj oilgoh yostoi tiime ...
    59.153.112.231
    Мэдэгдсэн Хариулах
  • БИЛГЭЭ 2019-05-24 05:57:27
    ГЭХДЭЭ Л ЭНЭ БОЛ АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДСЭН АСУУДАЛ ШҮҮ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ДОРОЙТСОН МӨН У/СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ГЭЖ БХ ЁСТОЙ ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ
    202.72.240.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-24 04:10:20
    Юу яриад юу яриад байгаа юм бэ? Уридчлан сэргийлэх арга хэмжээ эртнээс авах ёстой байсан юм. Эмчилгээ хийхэд эм нь эрхтэнүүдэд хортой
    202.9.43.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямаа  2019-05-24 02:27:37
    Сайд сүрьеэ тараагаа юу битгий солиорцгоо та нар...
    66.181.161.107
    Мэдэгдсэн Хариулах
    • kkk 2019-05-24 03:10:05
      Т1. Сүрьеэ тарж хүн өвчлөөд байхад САЙД гуай юу хийж байна аа. Тэгээд бүр сүрьеэ тархаад удсан байхад шүү.
      202.131.246.181
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-24 02:04:49
    Сайдыг мэргэжлийн хүнээр томилон ажиллуулах хэрэгтэй. Сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин бүр хяналтаас гарлаа. Урьдчилан сэргийлэх үзлэгийг сайжруул
    124.158.95.138
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-24 01:57:09
    хэлээ зажилсан хеемел нууртэй сэтгуулч хуухэн огцрохгуй гэж мэргэжлийн хумуусийг емнее барьж худлаа хэлуулж бна даа
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-05-24 01:49:49
    Халдвар хамгаалын дэглэм алдсан нь үнэн тэгээд ард түмний амьдрал барзгар байгаа нь бас батлагдаа энэ л шүү дээ
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах