Үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй буузыг шинэ мэтээр савлаж хуурамч шошго нааж худалдсан байна
ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу “Хүннү Молл”-д байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн худалдааны төвд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хуурамч шошго бүхий “Баярлалаа”, “Монгольские, “Шэнэхэнские” зэрэг 3 нэр төрлийн буузыг савлаж худалдан борлуулж байсныг хяналт шалгалтаар илрүүллээ. Тус компанид “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ ногдуулахаар зөрчлийн хэрэг нээж ажиллаж байна.



Эх сурвалж:МХЕГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд 2019-05-23 23:43:53
    Бас л АБСАЛЮТ уу? Хаагааач наадхаа!!
  • unsh 2019-05-23 12:46:17
    Absolut zawaan! mongolchuudiig yu gej bodood bdag yum! arai l aimaar! xajuud ni NOMIN, EMART xamaagui zewerxen deer.