Prius-ийн жолоочийн эрхийг хоёр жилээр хасчээ
Цэцгийн хүлэмжийг дайран зогссон 4506 УНУ улсын дугаартай "Prius" маркийн автомашины зураг цахим хуудаснаа ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа. Тэгвэл тухайн автомашины жолоочид хариуцлага тооцсон тухай албаны хүн мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт цэцгийн хүлэмж дээр машинаа зогсоосон зөрчил гаргасан 4506 УНУ улсын дугаартай "Prius" маркийн машины жолоочийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.е заалтыг зөрчиж ногоон байгууламж устгасан үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилээр хасчээ. Мөн сүйтгэсэн ногоон байгууламжийг тухайн жолооч сэргээх үүрэгтэйг анхааруулсан байна.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • eegii 2014-09-15 05:04:14
    teneg hun be tegvel taarna busdiin hudulmuriig uneleech
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах