Ц.Нямдорж: Х.Нямбаатар аа, чиний тодрох гэсэн өвчин аминд чинь ч хүрч мэднэ шүү
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан үг хэллээ.

Тэрбээр “Манай яам дээр нэг төсөл бэлэн болчихсон байгаа. Зөвхөн Эрүүгийн хуулийн асуудал биш. Шүүхийг самраад хаячихсан. Эрүүгийн хууль, Процессын хуулиуд байна. Бүхлээр нь оруулж ирж хэлэлцүүлэх бодолтой байна. Шулуухан хэлье. Эрүүгийн хуулийг бүхлээр нь өөрчлөх шаардлагатай. Буруу хууль гаргасан. Эрүүгийн хуулийн нэг утас хөвөрдөхөөр дагаад бүгд хөвөрддөг. Болохгүй гэсээр байтал хүчээр түрий барьж баталсан. Зөрчлийн хуулийг яг ингэж 2017 онд батласан. Нэгтгэж байж оруулж ирнэ. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Ерөнхийлөгчөөс санал ирсэн. Яамдаас санал аваад эргэлтэд оруулах гэж байна. Эрүүгийн хуулийг нэг зүйл хөдөлгөвөл хөвөрчихдөг юм. Эх захгүй зүйлийг та нар хийсэн, Х.Нямбаатар аа. Би цогцоор нь засах санал оруулж ирнэ. Өөрсдөө галзуу зүйл хийчихээд, галзуу зүйл хийсэн хүнээс биш надаас асуудгаа болиорой. 400 хуульч цуглуулж хэлэлцүүлэг хийсэн гэдэг чинь худлаа. Эх захгүй юмыг Х.Нямбаатар та нар хийсэн. Х.Нямбаатар аа, чиний тодрох гэсэн өвчин аминд чинь ч хүрч мэднэ шүү” гэсэн юм.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard tymenii dyrgyi hyrgesen toriin tysee 2019-05-23 14:46:28
    Nyambaatar gej yamar nobs baidag yum be?./...Mongoliin hyyli zabharyylagch etgeedyydiin togloomiig hezee zogsooh be?......
  • Зочин 2019-05-23 12:51:42
    Зөв ш дээ. Нусан чавх Нямбаатар хуулийг самарсан нь үнэн ш дээ.Энийг нь хэлэхэд юу нь болохгүй байна.
  • иргэн 2019-05-23 08:58:50
    2017 онд зөрчлийн хуулийг батлахад нямка ах болон МАН бараг дангаараа баталсан шд
  • УИХ 2019-05-23 07:56:49
    Энэ одоо залууд гишүүд бүүр аймар попрох юмаа...ямар ч хамаагүй мэдээлэл аманд орсноо л шаах юмаа...зарим нь бүүр дэндүү бүлтрэх юм
  • Иргэн 2019-05-23 03:52:53
    Асман банди нараас зөв үйлдэл гарахгүй л дээ! Харин Нэмке Эрүүгийн хуулийг бүхэлд нь буруу гэж байгаа нь 1986 оны Эрүүгийн хуулиа сэргээх гэсэн санаархал байхаа...
  • Иргэн 2019-05-23 03:49:25
    Нямбаатар шиг мэдэхгүй мөртлөө мэдэмхийрдэг хэнэггүй хий өвчтэй эрх мэдэлдээ ташуурагсад УИХ -аар дүүрэн байна?!
  • иргэн 2019-05-23 03:34:00
    панир хуний хэлсэн угийг зев бичиж бай ирц хэлэлцуулэх бодолтой бна гэж л лав хэлээгуй байлгуй ирц хэлэлцуулнэ гэдэг нь юу юм бол
  • zochin 2019-05-23 03:18:43
    Зөв л хэлсэн байна.Нямбаатарын амбицанд даруулга хэрэгтэй л байх.