Он гарсаар эрүүдэн шүүлттэй холбоотой 35 гомдол иржээ
ХЭҮК-т он гарсаар эрүүдэн шүүлттэй холбоотой 35 гомдол ирсэн гэдгийг тус газрын гишүүн П.Оюунчимэг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт танилцуулжээ. 
 
Тэрбээр,  “Эрүүдэн шүүлттэй холбоотой гомдлыг шийдвэрлэдэг практик манай улсад байхгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь нотлох баримтгүй гэдэг үндэслэлээр хаагддаг байна. ХЭҮК-оос ирсэн гомдол бүр дээр ажиллаж, харьяаллын дагуу шаардлагуудаа хүргүүлдэг ч ёс төдий хариу ирдэг. Тиймээс ХЭҮК-ын тухай хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа.

Мөн хүний эрх, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг бууруулахад шат шатандаа анхаарах цаг болсныг хүний эрх хамгаалагчид сануулсаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, малчин эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг асуудлыг бодлогын түвшинд шийдэж, шинэчлэх хэрэгтэй” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 

 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.