“Эрдэнэт” үйлдвэр яагаад өөрийн хөрөнгөөр барьсан эмнэлгээ хувийн компанид шилжүүлэв

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Уг шалгалтаар “Эрдэнэт” үйлдвэрт 2,2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн байгаа юм. Иймээс уг асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгаагаа Сангийн сайд өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн. 

Тэгвэл энэхүү шалгалтаар илэрсэн хамгийн ноцтой гэмээр нэг зөрчил нь “Эрдэнэт” үйлдвэр өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан эмнэлгээ Японы хөрөнгө оруулалттай компанид “бэлэглэсэн” байна. 

Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр 64,9 тэрбум төгрөгөөр эмнэлэг байгуулсан. Дараа энэ эмнэлгээ “Медипас” компанид шилжүүлсэн байгаа юм.  

Гэрээнд Японы эрүүл мэндийн менежментийг нэвтрүүлэх, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, “Эрдэнэт” үйлдвэрээс оруулсан хөрөнгийг Японы тал эргүүлэн төлөх гэсэн заалттай. 

Улмаар Японы тал 18 жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрт эмнэлэг байгуулсан хөрөнгийг буцаан төлөх, гурван жилийн хугацаанд 200 ортой хэвтэн эмчлүүлэх эмнэлэг байгуулах үүрэг хүлээжээ. Ийнхүү өөрийн хөрөнгөөр барьсан эмнэлгээ япончуудад менежментийн хувьчлалаар өгчихсөн. Зүгээр л бэлэглэчихсэн. 

Орхон аймгийнхан төдийгүй хангайн бүсийнхэнд үйлчлэх, олон улсын жишигт хүрсэн оношлогоо эмчилгээний төв болгоно гэсэн ТЭЗҮ-тэй тус эмнэлгээр ийнхүү бусдын хөрөнгө болсон байна. Үүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд хийсэн байна. Эрхэм удирдлагуудын зүгээс өөрийн хөрөнгөөр барьсан эмнэлгээ хувийн компанид шилжүүлэхдээ “бидний гаргасан зардлыг буцааж төлөх” гэсэн шаардлагыг л тавьсан байгаа юм. Орон нутгийн иргэдийн хувьд сүүлийн үеийн тоног төхөөрөмж  бүхий эмнэлэгтэй болсон нь сайн зүйл. Гэхдээ энэ эмнэлгийг заавал хувьд шилжүүлэх шаардлага байсан уу? 

П.АНИР
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-09 00:35:37
    49 хувийн хувьцааг ард иргэдэд тараана гэж худлаа ярьж байна.51 хувийг тараасан юм хаана байнаа.Отгонбилэгээс эхлээд МАН идэж дуусгасан.Хамгийн сүүлд гэхэд том ...
  • Sanal 2019-05-26 13:01:38
    Huviin company l hugjuulj zuv managementtei yavna gedgiig japanuud ch medej baigaa bailguidee, UB-t hiideggui shinjilgeenuudiig hiideg yum bnlee, ochij jiliinhe...
  • Сонор 2019-05-25 08:05:36
    Энэ маш будлиантай маш асуудалтай хэрэг энэ эмнэлгээс болж багаж тоног төхөөрөмж орон нутгийн эмнэлэгт өгдөггүй танайд том оношлогооны төв бдг гэж ам тагладаг л...
    • Сонор 2019-05-25 08:10:17
      Гэвч 16 оны ландбн үнээр Прусс л авчсан бхгүй юу хэнд ч хэрэггүй хүчин чадалгүй багажууд жнь MRI аппарат нь 0.3 тесла өнөө ашиглаж бгаа нь 3.0 тесла юм шдээ ө. ...
  • новшын луйварчид үхэж далд ороосоы 2019-05-24 11:22:43
    энэ байшин 70тэрбум бараг болчихсон гэжүү гөлөг
  • Zochin 2019-05-23 22:42:37
    Tom khulgai bna daa
  • Өвгөн 2019-05-23 12:45:02
    Зөв гээд байгаа улсууд надад яг адилхан мөнгө өг, надад ногоон цахилгаан станцын сайн төсөл байгааг мэд, дараа нь би жаахах жааханаар эрүүлээд л төлье, яг хэ хэ...
  • zochin 2019-05-23 11:29:48
    Harin zov shiidsen bna mongolchuud avsan bol yu ch bolgohgui. Ena emnelegt orj uzsen buh tonog tohooromj ni japan bas emch nariig ni bainga japand yabuulj merge...
  • Зочин 2019-05-23 07:53:34
    Орон нутагт байгаа цорын ганц сайн менежменттэй эмнэлэг рүү ноцоод эхэллээ. Япончуудыг хөөж явуулаад өвдөөд явж байхдаа таарсан новшнууд
  • Ksa 2019-05-23 07:41:34
    Буруу, болохгүй юм алга л байна шүү дээ. Япончууд бол бүр л сайн биз. Солонгос, хятад л биш бол болж л байна. Хэт халуурч туйлшраад юүхэв дээ.
  • Zovhin 2019-05-23 06:07:50
    Beleg bish managementiin huvichlal yum bishuu. Tenegteed baihiin
  • Дорлиг 2019-05-23 05:43:28
    Ард түмнээ эрүүл орчинд амьдруулж чадахгүй төр эмнэлэг хувьчилна дэмий.........
  • яана даа, харамсаж байна 2019-05-23 03:29:45
    БАС нэг төрлийн ЛУЙВАР. ЯАЖ монголд ноёрхсон луйвар, АВЛИГААС салах вэ?
  • зочин 2019-05-23 03:13:00
    Бэлэг биш менежментийн хувьчлал болжээ. Япон технологи нэвтэрвэл болох л юм.
  • ддд 2019-05-23 03:02:21
    Ганзориг захирал байхдаа их л хурдан шуурхай барьсан .. тэр л ард нь байдаг байх..будлианы эзэн.. үйлдвэрийн мѳнгѳѳр эмнэлэгтэй болж.. шуналтай хүүр юм
  • зочих 2019-05-23 02:42:55
    ккк эрдэнэтийн хөрөнгөөр эмнэлэг байгуулуулаад хувьдаа авчихаад гаргасан зардлыг нь бага багаар төлөх юм байна л даа аюугүй бол эрдэтийн эмчилгээ мэтээр буцаан ...
  • ГОК 2019-05-23 02:09:50
    Үнэ өртгийг нь буцааж авна гэсэн бол юуных нь "бэлэг" байх вэ дээ??!! Юмыг заавал мушгиж гуйвуулж сенсацлах гэж улайрах юм, энэ сурвалжлагч нар!!!
  • зочин 2019-05-23 01:42:57
    Нэн яѳралтай Тѳр буцаан авч Тѳрийн ѳмчид бүртгэ.Тэгээд хувьд шилжүүлсэн этгээдийг яаралтай шоронл хатаа.Ял шийтгэлийг нь эдлүүл.Тэгвэл шударга ёс болно
  • аө 2019-05-23 01:34:10
    хамгийн зөв шийдвэр бна сонгуулын шоу хийхээ боль гайгүй ажлаад ирхээр нь энэ балай өөрөө авах гэж үзэж байхгүй юу илүү харж билүү долоосон юмнууд
  • Паа 2019-05-23 01:31:03
    Сүр сүр мэдэгдэл хийхиймаа. ГОК、төрийн баахан шахаасаар өндөр өртөгтэй боссон юм бна шд. Тэр өндөр үнээрээ зарчихаад одоо сулиараад
  • Зөв л байна шүү дээ 2019-05-23 01:08:14
    Хамгийн зөвөөр шийдсэн байна шүү дээ. Бид мөнгийг л харахаас мэдлэгийг үнэлдэггүй. Харин энэ удаад ганц зав харжээ. Тэгээд ч мөнгө нь буцаж төлөгдөх юм байна.
    • Тийм бна 2019-05-23 01:13:14
      Нэг шуналын нүд нь унаж л дээ. Сайхан болгуулж аваад хусчих санаатай. Монголчууд дордуулна уу гэхээс дээрдүүлэхгүй
  • 3747 2019-05-23 01:06:36
    Япончууд харин ч сэтгэл гаргаж、зовж явахад хамгийн их тусладаг. Японы элчин юм дуугарах хэрэгтэй. Байшин сав зөөгөөд аваад явах биш. Улсын эмнэлэг бснаас дээр...
    • Uchir 2019-05-23 01:38:06
      Японы нэрээр монголчууд авчихсан байгаа нэгч япон хүн одоо байхгүй хуучин захирал нь найзынхаа нэрээр өөрөө хусчихсан юм
  • mongol 2019-05-23 00:58:05
    tsaaguuraa luivar yavj baigaa,
  • !!!!! 2019-05-23 00:48:56
    End bas l neg Luiwar, bulihai, huiwaldaan unerteed yawchihlaa ATG iin yumniihaa araas l yawj baih estoi busuu ! 5-10 say togrogiin araas hel am hiij yawhaar !!!...
  • zochin 2019-05-23 00:47:26
    Japanuud emnelgiig emneleg shig ajillulna. ajilchdad hungululttei nuhtsluur uilchilne gedeg ni zuv bnshde. yu ni buruu gej.
  • сарантуяа 2019-05-23 00:47:12
    улсын бидний татварын мөнгөөр боссон эмнэлэгийг ингэж зарцуулсан нь ёстой нөгөө АТэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг зөрчсөн байгаа юм биш үү арга хэмжээ хари...
  • иргэн 2019-05-23 00:35:07
    маш зев шийдвэр монголчууд хичнээн сайхан юм бариад егехед аваад явчихаж чадах биш менежментийг нь японы компанид егсен байна ш дээ юу нь болохгуй бна