Хоригдож байгаа Б.Хурцын хугацааг сунгах эсэхийг шийднэ
 
ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. Тэгвэл түүний 15 хоног хоригдох хугацаа өнөөдөр дуусч байгаа юм байна.

Тиймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлүүлэн хорих уу, батлан даалтад гаргах уу гэдгийг шийдвэрлэнэ.

Эрүүгийн цагдаагийн албанаас түүнийг дөрөвдүгээр сарын 23-нд С.Зориг агсны  амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, мөн хууль тогтоомж зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан саатуулсан юм. 

Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг гарган хэргийг шалгаж байгаа аж. 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-05-23 06:48:06
    horio bitgii garga
  • зочин 2019-05-23 05:36:29
    өөрт нь эрүү шүүлт тулга, ялгадас толгой дээр нь асга
  • !!! 2019-05-23 03:20:14
    haluun chuluu gartaa barisan yum shig sejigteniig barij tawiad barij tawiad baidgaa bolih heregtei ene Shuuh Zagdaa !!!
  • fr 2019-05-23 03:04:38
    зоригийн хэргээр 3 хүн хэлмэгдсэн нь ҮНЭН бол тэднийг сулалж чөлөөлснмй хойно энэ хүний тооцоог шувтла
  • а 2019-05-23 03:00:42
    Юун суллах . Наадхаа шоронд хатаа. Хун дээрэмддэг алуурчин , рекитчин байхгуй юу .
  • zochin 2019-05-23 01:35:46
    ХУУЛЬ БҮХ ХҮНД ТЭГШ БАЙМААР БАЙНА ШҮҮ
  • яана даа, харамсаж байна 2019-05-23 01:22:48
    ХЭД хоног хорьсон болоод асуудлыг саармагжуулж болохгүй. ХҮНД ял тулгасан, хүн алсан хэрэг байгаа.
  • зочин 2019-05-23 00:43:08
    хурцыг батлан даалтад гарга менгее телеед гэртээ хэвтэж байг харин хузуугуй хун гадаад явсан нь унэн бол тоогуйдээ эргэж ирэхгуй байх шуу