“Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд болно

Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн 5 дахь жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдах гэж байна.  

Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа дотоодын аялагч, амрагчид тус үзэсгэлэнгийн үеэр доорх мэдээллийг авах боломжтой. Үүнд:

  • аяллын маршрутын цогц мэдээлэл
  • аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ
  • аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар лекц, хэлэлцүүлэг
  • 21 аймаг, байгалийн цогцолборт газрууд
  • “Их Түмэн Санаачилга” хөтөлбөр
  • БНХАУ-ын цайны соёлын танилцуулга
  • БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал
  • Тайванийн төлөөлөгчийн газар
  • авиа компаниудын шинэ аяллын маршрутын танилцуулга
  • тур оператор компаниудын аяллын танилцуулга
  • зочид буудал, жуулчны бааз, гэст хаус
  • рашаан сувилал
  • их, дээд сургуулиуд
  • аяны хэрэгслийн дэлгүүрүүд

Адал явдлыг эрэлхийлэгч аялагчид, амрагчид та бүхнийг эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор аялах боломжийн талаар мэдээллийг авахыг урьж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.