ОХУ зуучийн үүргийг гүйцэтгэнэ
ОХУ өөр таван оронтой хамтран АНУ, Ираны хоорондын маргааныг шийдвэрлэхэд зууч орны үүргийг гүйцэтгэнэ гэж Иракийн ерөнхий сайдтай ойрхон эх сурвалж "Спутник" агентлагт мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэ таван оронд Катар, Ирак, Швейцарь, Оман, Япон багтаж байгаа ажээ.

Мөн Иракийн ерөнхий сайд Адель Абдул Махди бүс нутгаар хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Катар, Кувейтэд хийж байгаа айлчлалаа өчигдрөөс эхэлсэн. Тэрээр энэ сарын 21,22-нд хийж байгаа айлчлалаараа зууч орны үүргээ идэвхжүүлж байна гэж эх сурвалж мэдэгдсэн байна.

Харин үүний өмнө АНУ Ирантай хийж байгаа мөргөлдөөний улмаас "Абрахам Линкольн" тээвэрлэгч хөлөг онгоцыг оролцуулсан долоон хөлөг онгоцыг илгээсэн гэж мэдээлжээ. Ингэснээрээ энэ бүс нутагт "Патриот" пуужинг тараан байрлуулахыг баталсан. Энэ нь Ираны зүгээс АНУ-ын зэвсэгт хүчинтэй тэмцэхийн тулд хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлсний хариуд авсан арга хэмжээ аж. Харин ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн пүрэт гаригт Ирантай дайн хийхээс зайлснийнэ гэж найдаж байгаагаа зарласан байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.