Боксчид Японтой хамтарсан бэлтгэл хийнэ
“Токио-2020” хөтөлбөрийн хүрээнд Японы Шизоүка мужийн Шимада хотын орлогч дарга Үшио Шинго, олимпийн хэлтсийн дарга Ота Наоки, албаны дарга Чихоми Мацумото, нарийн бичгийн дарга Акира Като, мэргэжилтэн Б.Бадмаа нар Монголд айлчилж байна.

Энэ үеэр Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчдын 2019, 2020 оны олимпийн хамтарсан бэлтгэлийн талаар санал солилцож, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурснаар Монголын боксын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн 12 тамирчин, гурван дасгалжуулагч, эрдэм шинжилгээ, судалгааны гурван ажилтан долдугаар сард Шимида хотод Японы насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэлд оролцох юм байна.
 
Эх сурвалж:Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.