Х.Баттулгын хойноос үсрэх сайд байна уу
 
Х.Баттулгын энэ шийдвэр Монголын Засгийн газрын түүхэнд өөрийн дураар завиа орхиод "Эх газар" бараадан үсэрсэн анхны тохиолдол болж байна. Үнэндээ замын дундаас буцна гэдэг базаахгүй монгол зан.  Гэвч түүнд энэ сонголтыг хийх хэд хэдэн шалтгаан байж болох. Хамгийн түрүүнд шинэчлэлийн Засгийн газар байгуулахад гардан гүйцэтгэсэн Х.Баттулгын МоАХ фрацкид хамгийн бага бялуу оногдсон. Тухайлахад Н.Алтанхуягийн тэргүүлж буй Засгийн газарт “Шонхор” фракцийнхан УИХ-ыг удирдах том эрхтэй болж, хамтарсан Засгийн газарт Д.Ганхуяг Уул уурхайн сайд, С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын суудалд заларсан. МҮДН-ын гурвал болох Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр нар ч Н.Алтанхуягийн танхимд багтсан. Тэр ч атугаа “Нэг ардчилал”-ын Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, “Зүүн хойд Ази”-ийн Л.Болд, Ц.Элбэгдоржийн фракцийн Ц.Оюунгэрэл, “Алтан гадас”-ын Ч.Сайханбилэг нар эрх мэдлийн энэ тойрогт нэгдсэн юм.

Энэ байдал нь Х.Баттулгын фракцийн гишүүд Ардчилсан нам гэдэг “Алтан гадас” фракц биш гэсэн итгэл үнэмшилдээ илүүтэй итгэхэд дэм болсон. Нэгэнт ингээд бодчихоор намын удирдлагуудаа өөдөөс нь эгцэлж биш ардаас нь харахыг хичээх нь мэдээж. Харин дараа нь бид байнгын хороон дээр Ц.Нямдоржийн хэлсэн үгийг бодох ёстой болж таарлаа.

 Тэр “Х.Баттулгыг зүгээр нэг "давхар дээл"-ийг тайлах гэж Засгийн газраас гарч байна гэж би бодохгүй байна. Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсон мөн эдийн засаг уналтад ороод ирэхээр багаа хаяад зугтаж байна. Энэ бол Х.Баттулгын чаддаг ажил. 2012 онд Ардчилсан нам Засгийн газраас гарахад Х.Баттулга Н.Алтанхуягаасаа түрүүлээд мэдэгдэл хийх гээд байсан. Харин Н.Алтанхуяг нь хулхидуулахгүй гэж сандраад түрүүлж мадэгдэл хийж байсан удаатай. Монгол улс ийм л сайдтай зургаан жил боллоо. Төмөр замын ажлыг Засгаас нэг ч төгрөг авахгүйгээр хувийн компаниуд  2008 оноос  эхлүүлчих байсан. Харин Х.Баттулга сайд болонгуутаа уг ажлыг зогсоосон. Гэтэл одоо зөвхөн төмөр замын ажилд 400 сая ам долларыг улсаас гаргана гэж байна. Ардчилсан намын гишүүд Х.Баттулгыг хэн бэ? гэдгийг таньж эхлээд байна. Удахгүй ард түмэн чиний үнэн төрхийг олж мэднэ. Манай улс 2011 онд төмс, хүнсний ногоо, гурилаар дотоодоо хангачих бүрэн боломжтой болсон байсан. Гэтэл хоёр жилийн дотор Улаанбуудайгүй болгож, 100 мянган тонн буудайг гаднаас авлаа. Чи татвараас чөлөөлөх асуудал болон сайд огцруулах болохоор л хуралд суудаг байсан биз дээ. Мөн мөнгө нэхэх болохоор Засгийн газрын хуралдаа суудаг.   Бусад үед нь Баянголд байж байдаг нь үнэн шүү дээ. Ийм увайгүй этгээд сайдын ажлаа өгч байгаа нь зөв. Хамгаалаад байх зүйл алга. Энэ засгийн газар Х.Баттулгын тарьсан олон балгийг ард түмэнтэйгээ хамт үүрнэ. Х.Баттулга бол үргэлж  далдуур муу зүйл хийдэг. Энэ Засгаас зайлж байгаад чинь баяр хүргэж байна" гэсэн юм.
 
Үнэхээр АН ажил хөтөлбөрийнхөө амлалтыг биелүүлж чадахгүй болоод Х.Баттулга амиа бодон үсэрсэн үү. Үнэндээ байж болох л хувилбар хэрэв тэгсэн бол Х.Баттулгын хойноос дахин хэн нэгэн үсэрч болох юм. Гэвч Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар Засгийн газраа сонгуулийн мөчлөгийн жилүүдэд онд оруулах туулийн сонирхолтой байгаа. Тэгэхгүй бол нэр хүндэд нь муу.
 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zotcin 2014-05-16 14:45:12
    Жудогоо барилдаад яв даа эх оронч хумуус турд херегтей бна нямка шудрагаар хэлж ойлгуулсанд баярлалаа шудрага хумуус турд хэрэгтэй бна
    203.194.117.51
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-16 14:31:12
    Нямдорж үнэнийг хэллээ шүүдээ. Баттулгын цаад санаа монголыг сүйрүүлнэ шүү
    103.26.194.1
    Мэдэгдсэн Хариулах
  • дулам 2014-05-16 09:28:56
    Сайдаа боловсролоор бүү тоглуулаачээЭлектрон жаал гэдгийн сургаот гэж юу байсан юм ямар үр дүн гараад хэн ямар төвшинд хаана яваа юм бэ наад зүйлээ одоохон зогсоо 71-р сургуулийн захиралд их ашигтай байгаа юм шигээ бусад сургуульв багш нар бүр заөлхаж ба
    124.158.108.79
    Мэдэгдсэн Хариулах
  • дулам 2014-05-16 09:28:56
    Сайдаа боловсролоор бүү тоглуулаачээЭлектрон жаал гэдгийн сургаот гэж юу байсан юм ямар үр дүн гараад хэн ямар төвшинд хаана яваа юм бэ наад зүйлээ одоохон зогсоо 71-р сургуулийн захиралд их ашигтай байгаа юм шигээ бусад сургуульв багш нар бүр заөлхаж ба
    124.158.108.79
    Мэдэгдсэн Хариулах
  • дулам 2014-05-16 09:28:56
    Сайдаа боловсролоор бүү тоглуулаачээЭлектрон жаал гэдгийн сургаот гэж юу байсан юм ямар үр дүн гараад хэн ямар төвшинд хаана яваа юм бэ наад зүйлээ одоохон зогсоо 71-р сургуулийн захиралд их ашигтай байгаа юм шигээ бусад сургуульв багш нар бүр заөлхаж ба
    124.158.108.79
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-16 07:14:50
    Ерөнхийлөгчийн цагаа олоогүй хатгаас хагас жил Монголын улс төр, эдийн засаг нийгмийг бужигнуулж, нилээдгүй садаа боллоо. Үр дүнд нь нэг л сайд давхар дээлээ тайллаа. Ахиад хоёр гурван сайд мултарч магадгүй бололтой. Одоо иргэдийн олонх нь сонгуулиар шийд
    182.160.32.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Давхар дээлтнүүд бүгд гарцгаа 2014-05-16 06:51:24
    Баттулгын араас давхар дээлтнүүд өргөдлөө өгөөд гарахгүй бол онигоо бизээ
    103.26.194.16
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-16 04:59:27
    Гантөмөрийг зайлуулаач ээ. Электрон жаалтай нийлж түүний үр дүнг нь хэн ч хэзээ ч үзээгүй үзэх ч үгүй, ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй хар аргын хий мөрөөдлөөр туршилт хийх нэрээр Боловсролын салбараар мөнгө угаах гэж байна. Монголын ирээдүйг бодож үүн
    103.9.89.202
    Мэдэгдсэн Хариулах
  • дондог 2014-05-16 03:21:10
    нямдорж бол шорон санаатай, шударга дүр эсгэсэн өөдгүй этгээд. Баттулгын шийдвэрийг дэмжиж байна.
    182.160.6.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Dorjoo 2014-05-16 02:41:42
    Battulga bol mongoloor bol naimaachin hun shuu dee, business hun yaj yumaa borluuldag bilee ter l zarchim
    202.21.106.104
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2014-05-16 02:34:58
    ёстой янзтай. Нямка яг голоор нь хэлдэг байна ш дэ. Бүү март. Мартвал сөнөнө.
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах