БНСУ-ын Авлигын эсрэг, Иргэний эрхийн хорооны төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын Авлигын эсрэг, Иргэний эрхийн хорооны төлөөлөгчид энэ сарын 21-22-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газарт ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд БНСУ-ын Авлигын эсрэг, Иргэний эрхийн хорооны Төлөвлөлт, удирдлагын газрын дарга Гай-ок Пак, Сургалтын албаны дарга Ёонг-күүк Юн, Гадаад харилцааны албаны орлогч дарга Гью-тай Бён тэргүүтэй төлөөлөгчид багтжээ.

Төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ харилцан ойлголцлын санамж бичгийг сунгах саналаа танилцуулах, өөрийн авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга, туршлагаас хуваалцаж, сургалт зохион байгуулж байна. Тухайлбал, БНСУ-ын авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажил, авлигын нөлөөллийн үнэлгээ,  төрийн бодлогын болон эрх зүйн аливаа баримт бичиг батлагдахын өмнөх шатанд хийгдэх эрсдлийн үнэлгээ болон шүгэл үлээгчийг хэрхэн хамгаалдаг талаарх туршлагаасаа хуваалцаж байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороотой өмнөх харилцаагаа бататган 2013 онд харилцан ойлголцлын санамж бичиж байгуулснаас хойш сайн туршлага, харилцан ашигтай мэдээлэл солилцох, албан хаагчдынхаа чадавхийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэргээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм.

БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороо нь олон нийтээс мэдээлэл хүлээн авч хянан шийдвэрлэх, тогтолцоог засаж сайжруулах, төрийн албан дахь авлигаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрх ашгийг захиргааны хууль бус шийдвэрийг давж заалдах замаар хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.