Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр зургаан иргэн, 20 аж ахуйн нэгж шалгарлаа
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал болон шилдэг татвар төлөгчөөр шалгарсан аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. 

Ёслолын арга хэмжээг нээж Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Татвар төлөгч Та бүхний сэтгэл, зүтгэл, нөр их ажил хөдөлмөрийн үр дүнд бий болсон орлогын үр шимээр 2018 онд нийслэл, дүүргийн төсөвт 784.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсныг дуулгахад таатай байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191 мянга гаруй татвар төлөгч  аж ахуй эрхлэгч иргэн, компанийн дийлэнх олонх нь буюу 75 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг учраас нийслэлчүүдийн маань төлсөн татварын орлого Монгол Улсын төсвийн орлогын талаас илүүг дангаараа бүрдүүлдэг. Энэ онд нийслэл анх удаагаа татвар төлөгч иргэнд зориулсан төсвийн гарын авлагыг хэвлэж гаргахад бэлэн болгосон. Ингэснээр нийслэлийн төсвийг хэн бүрдүүлдэг, хэдэн төгрөг хаанаас орж ирдэг, юунд зарцуулагддаг, тэр нь үр бүтээлтэй байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдэнэ” гэдгийг онцолж хэлсэн юм.

Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр,
 

  1. “Жэйкобс инженеринг” ХХК
  2. “Жи Си Ар монголиа” ХХК
  3. “НБИК” ХХК
  4. “Спейшлайзд Карьер консалтинг” ХХК
  5. “Талх чихэр” ХК
  6. “Интернэйшнл медикал сентер” ХХК
  7. “Премиум конкрит” ХХК
  8. “Мөнххада” ХХК
  9. “Милко” ХХК
  10. “Нормет Монголиа” ХХК
  11. “Медика монголиа” ХХК
  12. “АОДЭ” ХХК
  13. “Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс” ХХК
  14. “Монголиан транс Ложистик” ХХК
  15. “Эм Эм Эс инженеринг” ХХК
  16. “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК
  17. “Энержи Интернэшнл” ХХК
  18. “Монгол эм импекс концерн” ХК
  19. “Замайн сервисиз” ХХК
  20. “Камминс монголиа инвестмэнт” ХХК

шалгарсан бол нийслэлийн Шилдэг татвар төлөгч иргэнээр Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Лхавгаагийн Элдэв-Очир, Лувсанвандангийн Болдхуяг, Түвшинжаргалын Баясгалан, Дэмбэрэлсамбуугийн Ончинсүрэн нар шалгарсан юм. Мөн урлагийн салбарын шилдэг татвар төлөгч иргэнээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Батмөнхийн Чинбат шалгарсан байна.
 

Нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө шударгаар татвараа төлсөн 20 аж ахуйн нэгж, зургаан иргэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Батрагчаа нар шагналыг гардуулж, баяр хүргэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ??? 2019-05-21 10:42:17
    "Шилдэг" татвар төлөгчийн шалгуур нь юу вэ? Хамгийн их татвар төлснийг гэвэл мэдээж том компаниуд л байна! Гэтэл жижиг ч гэсэн татвараа яг яс төлдгийг яах вэ?...
    66.181.161.72
    Мэдэгдсэн Хариулах