Жи Мобайлын өмнөх замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаалаа
Борооны ус зайлуулах шугам сүлжээний байгууламжийн ажлын хүрээнд Жи Мобайлын урд талын авто замаас Бодь цамхагийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 12-ны 22.00 цагаас есдүгээр сарын 19-ний 06 цаг хүртэлх хугацаанд хязгаарлажээ.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлын гүйцэтгэгчээр “Наран тойром” ХХК шалгарч 388 700 000 төгрөгний гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд 130м газарт ус зайлуулах шугамын угсралтын ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.