Хүнээ мартсан төр
Улс орноо хөгжүүлнэ гэсэн үгийг хүн бүр л хэлдэг. Яаж гэсэн асуултад ингэж ч шинэ санаа, дэвшилтэт технологи, техник оруулж ирлээ. Үйлдвэрлэлд нэвтрүүллээ гэж ярьдаг. Ард түмний амьдрал сайжирч байна, дээшилж байна гэж төр, засгийн дээдчүүл “попордог”. Бас эдийн засгийг өөдлүүллээ гээд хэдэн тоогоор хуурдаг. Үндэсний статистикийн газрын мэдээллээр гээд л хэлнэ дээ. Нэг өрхийн бодит орлого өслөө, ДНБ-ий хэмжээ нэмэгдлээ гээд л улиг болсон тоо дурддаг.

Энэ оны эхний улиралд ДНБ-ий өсөлт урьдчилсан гүйцэтгэлээр 8.6 хувь болж өслөө гэж. Энэ нь бодит тоо биш. Яагаад гэхээр гадаадын хөрөнгө оруулалттай хийгээд цэвэр гадаадын Монголд ажиллаж байгаа компаниудын бүтээлийг хамтатган үзсэн хэрэг юм. Тэр 8.6 гэсэн үзүүлэлт дотор яг үндэсний үйлдвэрлэлийнх нь маш бага байгаа. Мөн өрхийн дундаж орлого 1.1 сая төгрөг хүрлээ гэсэн тоо байна. Гэтэл Монголын нийт өрхийн 50 шахам хувь нь ядуу, ядуувтар тэдний дундаж орлого 300 мянган төгрөг гэсэн тоо баримт зэрэгцэж байна. Сая болсон шинэ эдийн засгийн форумд оролцогчид энэ бүхэнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна лээ.

Эдийн засагчид хэлэхдээ, бид сүүлийн 10-20 жил эдийн засгаа солонгоруулъя шинэ түвшинд хөгжүүлье гэж ярилаа. Бодит үр дүн гарсангүй. Хэдийгээр чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн гэвч манаи үндэсний компаниуд олон улсад мөрддөг стандартыг тун хагас дутуу ашиглаж байна. Төр, засаг нь хувийн хэвшлийн үгийг сонсохгүй байна. Хэдийгээр бүх боломж бололцоо нь бүрдсэн тийм үед амьдарч бас хөгжилтэй орнуудын шинэ техник, технологийг авчраад байгаа ч хөгжил муу байгаагийн нэг шалтгаан нь хүнийхээ хөгжлийг орхигдуулсан явдал саад болж байгааг эдийн засагчид хэлж байх юм. Шуудхан хэлэхэд дэлхийд гарахад хүний хөгжил нь хоцорч урагшлая гэхээр монголчууд бид шинэ юмыг хуучин аргаар удирдах гээд байгаа тухай тэд ярив.

Боломж бололцоогоо буруу ашиглаж байна. Өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцийг зөв харж чадахгүй байна. Наад зах нь Монголд сүүлийн жилүүдэд мөнгө их орж ирсэн. Гагцхүү түүнийгээ буруу зарцуулж байгаа юм. Ёстой тосч авснаа гарынхаа салаагаар урсгаж, алдаж алгассаар. Цөөн баримт дурдахад дөрвөн миллиард ам.долларыг халамж гээд тараачихсан. Сүүлийн 10 жилд гэхэд 329 сая ам.доллараар гаднаас машин оруулж ирсэн. Өөр нэг баримт хэлэхэд Монгол Улс 330 гаруй сумтай. Сум бүр хоёр талдаа Бранденбургийнх шиг том том гоё хаалга барьсан. Сайн явж ирэв үү, Сайн яваарай гэж төсвийн мөнгө зарж хаалгаар тийм үг “хэлүүлдэг нь” ямар учир байна. Хүнээ хөгжүүлээгүйгээс ийм буруу менежментээр мөнгөө буруу зарцуулаад байна.

Бас нэг баримт. Томографийн аппарат гэж сүүлийн үеийн мундаг техник эмнэлгүүдэд авсан. Нэг нь сая гаруй ам.долларын үнэтэй, сая хүртэл хүнд үйлчлэх чадалтай юм. Тэгвэл одоо 21 байгаа гэдэг. Даруй 50 сая хүнд үйлчлэх боломжтой. Гэтэл ашиглалт нь муу. Нарийн мэдрэмжтэй тэр аппаратынхаа бичлэгийг мэргэжилтнүүд нь сайн уншиж чадахгүйгээс хүмүүст ач буян болох биш гай болдог нь ч бий. Нэг эмнэлэгт шинжилгээ хийлгээд тархины хавдартай гэлээ гээд уйлж байсан хүн солонгос яваад зүгээр гэсэн оноштой инээгээд буцаж ирсэн баримт байдаг. Сумдад тун удахгүй түүхийн үзмэр болох хаалга барихын оронд 1-2 хүүхдийн их, дээд сургуулийн төлбөрийг дааж эргээд сумандаа ажиллах боломжийг нээж өгөх нь хөгжихөд хэрэгтэй оюуны хөрөнгө оруулалт болно доо.

Зарим суманд мал усгүйдэж, малчид 20-30 км зам туулж усанд хүрдэг. Үүнийг эрүүл нүдээр хардагсан бол худаг гаргаад өгөөсэй. Гэтэл эрхтэн, дархтнууд тойргоо “услах” гэхдээ хурдан удмын азарга тарааж яваа нь зөндөө. Энэ ч мөнгө зарах зөв менежмент биш. Түүний оронд хөдөөд хүн, малын өвчлөл их байгааг анзаарч эм, тариа аваад очсон бол аятай баймаар.

Хөгжил гэдгийг өөр өнцгөөс харах нь чухал байна. Тэгэхдээ нэгдүгээрт хүнээ мартсан уршигаа төр, засаг нь ухаарах цаг болж.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-05-22 08:49:19
    76 сайдууд дэд сайдууд агентлагын дарга нарыг ОУ*-д зараад мөнгөөр нь өрөө дарая. тэгээд бардамаар баалах ажилаа хийцгээе
  • зочин 2019-05-21 08:16:54
    Хүнээ боддог асуудал 0 зааж байнаа. дэлхийн жишгээс 10 дахин бага цалин өгч ажиллуулж байж Монгол зарагдаж байгаа барааны үнэ дэлхийн жишгээс өндөр байнаа