Гэр нь шатсан цагдаагийн ахлагчид гэр бэлэглэв
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлахуудын зөвлөлөөс санаачлан алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр сайн үйлсийн аян зохион байгуулжээ.
 
Тус хэлтсийн  цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Д.Нямжавыг 2019.05.12 ны өдөр авто эргүүлд ажилаа хийж байх хугацаанд нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  гэр нь шатсан байна. Гэр шатах үед эхнэр нь гурван хүүхэдтэйгээ байсан тул галын аюулаас  хүүхдүүдийнхээ амь насыг аварчээ. Гэр нь шатсан алба хаагчийнхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тус цагдаагийн хэлтсийн алба хаагчид байгууллагынхаа хэмжээнд сайн үйлсийн аяныг шуурхай зохион байгуулж, таван ханатай шинэ гэр, ор, зурагт зэрэг эд зүйлсийн хамт бэлэглэсэнд алба хаагчийн гэр бүл, үр хүүхдүүд баяртай байна. 
 
Цагдаагийн ахлагч Д.Нямжав нь цагдаагийн байгууллагад 9 дахь жилдээ ажиллаж байна.  Ард олныхоо амар амгаланг сахиулах алба үүргээсээ гадна алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд санаачлагатай ажилласан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлахуудын зөвлөл болон алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.