Цагаанхадыг хятадуудад үйлчилдэг хар зах болгож гүйцлээ
Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Цагаанхадан дахь нүүрс тээврийн жолооч нар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон АТҮТ-ийн дарга нараас ам асууж, шаардлага тавьжээ.
 
Жолооч нар “Авто тээврийн үндэсний төвийн дарга энэ байгууллагыг хятадуудад үйлчилдэг хар зах болгож гүйцлээ. Дэд дарга Батсайхан гэх мэт төрийн ажлын ямарч туршлагагүй нөхдүүд Монгол жолооч тээвэрчид, монгол хүний эрх ашгийг уландаа гишгэж, яргалж дууслаа. Тэдний Ерөнхий сайдтай найз нөхдийн холбоотой нь Монгол тээвэрчдийг тамлах эрх мөн үү.

Нүүрс тээврийн С зөвшөөрөл нэртэй цаасыг хятадуудад дамлан зарж, өөрсдөө баяжаад тээврийн бизнес эрхлэх гэсэн Монгол компаниудыг дампууруулж, хятад бизнест давуу эрх олгох нь Монгол Төрийн бодлого болоо юу.

Хагартлаа баяжихдаа хэдэн хүнийг тамлаж байгаагаа мэдэж байгаа болов уу энэ хүмүүс. Сүүлийн үеийн Төрийн алба нэг иймэрхүү л байна. Хүн чанар гэж юм энэ байгууллагын удирдлагын түвшинд лав юу ч алга. Ийм нөхдүүдийг шударга ёсыг яридаг Ерөнхий сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч мөнгө төгрөг хүчтэй юм даа.

Хятадын нутагт Монголын тээвэрчид хилээс цааш огт явдаггүй, хоёр улсын тээврийн гэрээ ч ийм, харин Монголд зөвхөн хятадын машин явдаг болгох нь ээ бага дарлаарай дарганцараа. Дорнодын талаар газрын тос тээвэрлэж зөвхөн хятад машин, хятад жолооч л явж байгаа. Нэртэйгээр та нар монголчуудыг бүгдийг Солонгос явуулаад Монгол нутгийг минь хятадуудаар дүүргэчих.

С зөвшөөрөл авсан хятад компаниуд 24 км замд 120 тонн ачааг нэг тонн ачааг 150 юаны хөлс авдаг өөрөөр хэлбэл 24 км яваад 18000 юан авдаг. Монгол жолооч 240 км замд 65 тонн ачааг нэг тонн ачаа 70 юанаар ачна талдаа 240 км нийт 480 км т 4500 юан авдаг ийм л тогтолцоог хийж өөрөө баяжиж Монгол тээвэрчдийг доромжлон тамлаж байна.

Хүн тамлаж олсон мөнгө хоолойд нь тээглэхээс өмнө Ерөнхий сайд найзыгаа аварч эндээс зайлуулаасай. Энэ шударга ёс мөн үү. Төрийн бодлого мөн үү” гэсэн шаардлагыг гаргажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-28 03:58:40
    Тун удахгүй, магадгүй 5 жилийн дараа хятадуудын цалин Со нарынхаас их болно. Тэр үед монгол улс оршин тогтноход хэцүү болно. Бүгд хятадад ажиллана.
  • зочин 2019-05-21 10:00:06
    энэ үнэхээр үнэ бол хүрэлсүх чи хэрэггүй ээ ёстой хэрэггүй ард түмнээ ялгаварлан үзэж байгаа бол чи ёстой хэрэггүй хог байна даа
  • Бат 2019-05-21 05:10:23
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • иргэн 2019-05-21 02:40:11
    энэ засаг ардуудын амьдрал дээшлүүлэх талаар гараач хөдөлгөхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон та нар юу горьдоод байгаан бэ
  • Зочин 2019-05-21 02:26:02
    Цагаан хадыг хааж нүүрсний уурхайгаас шууд хил хүргэдэг болморр бна.Нүүрс тээвэрлэгч нь гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч байж хил хүргэл монгол жолооч нар тээвэ...
  • зочин 2019-05-21 02:00:28
    Энэ ёстой үнэн авто тээвэр. яам бүгд 700.000 аас 1.000000 авч хятадуудад ѳгч байгаа шүү.ѳѳдѳѳс мэрэгшсэн жолооч ярчаад бүгд с зѳвшѳѳрѳл дараад зараж байгаа.ѲМнѳ...