Хандивын аянд хяналттай, хариуцлагатай ханддаг байя
Монголчууд өвдсөн зовсон, үхэж үрэгдсэн, үгүйрч хоосорсон нэгнээ “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэгчээр өргөөд босгоод ирдэг уламжлал тогтсон гэж хэлж болно доо. Өдөр хорт хавдартай гэх хүмүүсийн мэдээ мэдээлэл, хандив өрнөдөг болж. Ялангуяа бага насны өвчтэй хүүхдүүдэд туслахыг хүссэн хандивын аян зохион жил, сараар үргэлжилдэг болжээ. Урлаг соёлынхны “хандивын” нэртэй тоглолт ч тасрахгүй байна.

“Тийм ч өвчтэй хүүд туслая, ийм ч өвчтэй охинд амьдрал хайрлая. Хорт хавдартай ээжид туслая, өвчиндөө шаналж байгаа өлгийтэй хүүхдэд хандивын аян өрнүүлж өгье. Сайхан найзад минь амьдрал хайрлаач. Элэг нэгт монголчуудаасаа тусламж гуйж байна. Гэр оронгүй болсон ах дүүст тусламж үзүүлье. Хойд аавдаа зодуулсан хоёр хүүд хандивын гараа сунгая” гэсэн постыг өдөр бүр олон нийтийн сүлжээ болон өөр сүлжээгээр хүмүүс олж харж, хүлээж авч байна.

Ийм хандивын аяныг хэдэн мянган хүн шэйрлэж их, бага хэмжээгээр хандив өргөж, чадлынхаа хэрээр тусалж, сайн үйлс бүтээж байгаа. Гэхдээ та бидний өргөсөн хандив яг жинхэнэ өвдөж шаналж зовж, зүдэрч байгаа эзэндээ очдог болов уу.

Сүүлийн үед хандивын аяны байдлыг овжиноор ашиглаж хэн дуртай нь хандивын аян зохион байгуулж, өвчтэй хүний нэр барьж хандиваар мөнгө, олз хайгчид олширсон байна. Хүний зовлонгоор олз хайна, ашиг хонжоо олно гэдэг их муухай зүйл. 

Хүний өвчтэй зовлонтой, түлэгдсэн хүүхдийн аймшигтай зургийг ашиглаж, өөр хэн нэгний холбоо барих утас, дансны дугаар бичээд цахим сүлжээгээр хандив аян өрнүүлж, их бага гэлтгүй мөнгө завших тохиолдол гарсаар байна. Үүнийг нь хууль хяналтын байгууллагынхан ч шалгадаггүй.

Хэдхэн хоногийн өмнө “Э.Маргад-Эрдэнэ миний эрдэнэ” хандивын аяны нэрийг барьж, хуурамч данс, утсаар Монголд байгаа хүмүүсээс хандив цуглуулсан байсан нь илчлэгдсэн.

Түүний дараа мөн Хятадад халуун усанд түлэгдсний улмаас бүх биеийн 90 хувь гүн түлэгдсэн бяцхан охин Ц.Хонгорзулд хандивын гараа сунгахыг уриалж, аймшгийн зургийг нь олон мянган хүн шэйрлэхийг хүссэн харагдсан. Хөөрхийдөө, түлэгдсэн хүүхдийг өрөвдсөн өрөвч хүмүүс мэдээлэл дээр бичсэн данс руу нь хандив өргөсөн байсан. Гэтэл энэ мэдээлэл хуурамч мэдээлэл болох нь нотлогдсон. Энэ мэтчилэн хүмүүсийн нэр ус ашиглаж хандив цуглуулдаг асуудал газар авч, бүр хавтгайрчээ.

Тиймээс хандивын аянд хяналттай, хариуцлагатай ханддаг болъё. Үнэхээр цуглуулсан мөнгө төгрөг, эд барааны зүйлс цаад эзэндээ очдог уу, эсвэл хэн нэгэн дундаас нь нэрийг нь барьж луйвар хийгээд байна уу гэдэгт хандив цуглуулж байгаа иргэд өөрсдөө хяналт тавьдаг байх хэрэгтэй.

Үнэхээр амьдралын боломж тааруу эдийн засгийн хувьд хүнд хэцүү байгаа бол хандив цуглуулж өгдөг тусгай үйлчилгээ үзүүлдэг баг хүмүүс байдаг юм байна. Тийм хүмүүст ханддаг байя. Тийм хүмүүс урлагийн тоглолт зохион байгуулах, мөн олон нийтийн газраар хандивын хайрцаг аялуулах гээд үйлчилгээг зохион байгуулж, эмчилгээнд шаардлагатай гэх мөнгийг нь олж өгдөг аж. Гэхдээ олсон орлогоосоо тодорхой хувийг нь авдаг гэх. Тиймээс найдвартай ийм хүмүүст хандсан нь хавьгүй дээр болов уу.

Нөгөөтэйгүүр дуучид ч хандивын тоглолтод оролцохоос залхаж байна. Дуучин П.Идэржавхлан гэхэд өөрийн нүүр номондоо ингэж бичжээ.

“Энэ дөрөв, тавдугаар сард маш олон хандивын тоглолтонд очиж дууллаа. Яагаад ийм их хавдар өвчлөл ихсээд байна. Хамгийн аймшигтай нь ихэнх нь хүүхэд байх юм бид бүхэн яах ёстой юм бол ядаж эрхлүүлж байна гээд хүүхдүүддээ амттан нэртэй хор авч өгөхөө больчихвол эрүүл ирээдүйн төлөө улс орон нь анхаарал тавьж хил гаалиа чангатгаж чадахгүй юм бол бид өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй байна хүмүүс минь үр хүүхдээ хайрлах хэрэгтэй байна. Эрүүл байвал мянган лан” гэж бичжээ.

Нээрээ л хүүхдүүд хорт хавдраар өвчилж, ар гэрийнхэн нь хандивын аян зарлаж, бусдаасаа тусламж дэмжлэг хүсч байна. Хандиваар эмчилгээнд яваад эрүүл саруул болсон нь хэд бол, эргэж ирээгүй амиа алдсан хүүхдийн тоо хэд гарах бол. Үнэхээр аймшигтай байна.

Хамгийн сүүлд гэхэд нуруу нугасны хорт хавдартай гэх бяцхан охин Ө.Энхмаралд туслах хандивын аян үргэлжилж байна. Дараагийн эмчилгээндээ орох гэтэл эмчилгээний зардал нь бүрдэхгүй тусламж гуйж байгаа нь энэ.

Харин Э.Маргад-Эрдэнэ хүүд туслах хандивын аян амжилттай хэрэгжиж, хүү БНСУ-д эмчилгээгээ хийлгээд биеийн байдал нь дээрдсэн байна. Төрөлхийн саажилттай төрсөн Б.Цолмон охин, төрөлхийн түнхний эмгэгтэй төрсөн хүү Бөхбатад туслах хандивын аяныг эхлүүлсэн байна.

Гэх мэтчилэн хорт хавдартай, элдэв өвчтэй хүүхдүүдэд туслах хандивын аян үргэлжилсээр байгаа ч хамгийн гол нь хүрэх ёстой эзэндээ хүрдэг байгаасай, хэн нэгэн дундаас нь ашиг хайж, нэрийг нь барьж хуурамч үйлдлээр давхар хандив цуглуулж бусдыг хохироох вий гэдэгт хаа хаанаа хариуцлагатай, хяналттай байхыг хүсье. Мөн хандивын мэдээллийг нягталж үнэн эсэхийг нь шалгадаг байя.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зөвөө  2019-05-21 01:34:43
    Өвчтэй хүмүүсийг өрөвддөггүй муухай монгол хүмүүс...
  • Бат 2019-05-21 00:45:16
    Мөнгө олж болноо эрхмүүдээ бусдын зовлонгоор л биш бид уламжлалаа мартснаас бус буддын шашинд тодохохой заасансан