Д.Тэрбишдагва: Оюутолгойн гэрээний асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.20/-ны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Татварын багц хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцсэн. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулсан “Оюутолгой”-н ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон байна.

Хуралдааны шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонсч хэлэлцээд, бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Мөн "Оюутолгой"-н ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва бүлгийн хуралд асуудлыг танилцуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, сайн ажилласан гэж дүгнээд байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн" гэв.

Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын хүрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар сэтгүүлчдэд мэдээлэл хүргэж, асуултад хариулсан юм. 

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “УИХ 2019 оны гуравдугаар сарын 22-ны ээлжит бус чуулганы хуралдаанаар Татварын багц хуулийг хэлэлцэж баталсан. Энэ хууль жижиг, дунд үйлдвэрлэл, иргэдийн амьжиргаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, үндэстэн дамнасан корпорацууд татвараас зугтах боломжийг хязгаарласан хууль болсон. Татварын маргаан таслах тал дээр яригдаж байсан олон асуудлыг судалж үзээд хийдэл зөрчлийг арилгах, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор хууль батлагдсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр “Оюутолгой” болон уул уурхайн компаниудад хүүгийн төлбөрт ногдуулах албан татварыг бууруулсан гэж Ерөнхийлөгчийн хоригт бичсэн байсан. Хуулийн 2.2.5-т уул уурхайтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудад энэ хуулийн заалт үйлчлэхгүй гэж заасан байгаа. 

-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн ажлын хэсгийг 2018 оны тавдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ахалж ажилласан. 2018 оны зургадугаар сард эхний шалгалтын дүн гарсан. Гэрээний асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой. Хамтарсан гэрээ харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурлана. Гэтэл гэрээ хийсэн үеэс эхлээд харилцах ашигтай байх зарчим алдагдсан” гэв.


П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • төсөв  2019-05-21 00:09:41
    төсөв нь жил улирлаар ашигтай гараад байхад ард түмний амьдрал эсэргээрээ ядуураад байдаг энэ гажиг тогтолцоогоо хэзээ засах вэ малнуудаа өөрсдийнхөнө амьдрал х...
  • иргэн 2019-05-20 09:53:08
    урвагч дамба очирыгоо яах гэж бна даа ман ынан минь енее сэлэм тогмид ойрын уед юу сэлэмдэж бна даа арай еерийнхее толгойг тастачаагуй биз дээ