
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Сонгуулийн болон Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн мэдээллийг хүргүүлээд байгаа.
Тэд УИХ-ын гишүүн Д.Гантулыг чөлөөлсөн тогтоол нь 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж үзсэн байна.
Иймд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зарлаж, энэ сарын 27-ны өдөр уг тогтоолыг хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхээр товложээ.
Эх сурвалж: Үндсэн хуулийн цэц