15 дугаар сургуулийн сурагчид гадуурхагдаж эхэлжээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвартай болох нь оношлогдсон байгаа билээ.

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар их байгаа учир тус сургуулийн бүх хүүхэд буюу 1700 хүүхдийг шинжилгээнд хамруулжээ. Нийслэлийн хэмжээнд сүрьеэгийн шинжилгээнд бүх хүүхдээ хамруулсан ганц сургууль нь энэ аж. Ингэхэд салбар яамнаас өгсөн мэдээллээр 30 хүүхэд сүрьеэгийн халдвартай, 500 хүүхэд булчингийн өөрчлөлттэй гэдэг оноштой гарсан байна.

Тиймээс өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас эхлэн тус сургуулийн үйл ажиллагааг зогсоож, халдваргүйжүүлэлт хийжээ.

Харин өнөөдрөөс эхэлж сургуулийн хэвийн ажиллаж эхэлсэн ч эцэг эхчүүд хүүхдүүдээ явуулахгүй, өөр сургуульд шилжүүлнэ гэхэд сургуулийн захиргаанаас өргөдөл гаргаж өг гэсэн байна. Түүнээс гадна 15-р сургуульд сурдаг сурагчдыг сүрьеэ өвчний халдвартай хэмээн гадуур гадуурхаж эхэлсэн талаар ч эцэг эхчүүд гомдолтой байна.

Бага насны хүүхдийнхээ шүдийг үнэгүй эмчлүүлэх гэтэл “Танай хүүхэд 15 дугаар сургуульд сурдаг юм байна. Үйлчилгээ үзүүлэх боломжгүй” гэжээ. Мөн хүүхдүүдийг цэцэрлэг байрны гадаах хүүхдийн тоглоомон дээр тоглоход хүртэл хөөгөөд тоглуулахгүй байна. Цэцэрлэгийн хүүхдийг ч гадуурхаж байна. Ах нь 15 дугаар сургуульд явдаг тул танай хүүхдийг авахгүй гэсэн байгаа хэмээн эцэг эхчүүд гомдолж байна.

Одоогоор халдвар авсан 529 хүүхдээс 300 гаруй нь дахин шинжилгээнд оржээ. Мөн сүрьеэгийн халдвараас үүдэж сургуулийг бүр хаахыг эцэг эхчүүд хүсч байгаа ч сургуулийн захиргаа удахгүй улсын шалгалт эхэлнэ гээд энэ долоо хоногоос эхэлж хичээл хэвийн орж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • krishna 2019-05-20 13:58:57
    solongos surguuli bolgond l olon huuhed suryetei baidag yum solongosoos l surye avchihlaa, mongold surye ustsan baisan yumsan
    39.115.114.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-20 13:50:26
    Энэ жилийн НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ ш дээ. 3 жил аварга болох гэж өрсөлдсөн гэсэн. Хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийг хөсөр хаяад аваргын төлөө явсан юмуу
    202.9.42.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-05-20 09:36:36
    Xyyxdyydiin buruu gej yu baixav.Mergejliin bus saidtai baixad uridchilan sergiilex arga xemjee avaxgyi baixad ene baitugai xaldvart ovchin tarxana.
    109.89.138.79
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-20 09:13:39
    Сүреэ эдгэдэг өвчин.онош зөв эмчилгээ зөв эхлэвэл эдгэрдэг өвчин.Дусал тариа,антиботик хийнэ.уушиг угаана..цэвэр агаарт байна.
    202.21.100.138
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-05-20 08:55:34
    ПИЙ ПААА. ЭНЭ ХЭТЭРЛЭЭ. ХУВЬСГАЛ ХИЙЦГЭЭЕ
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-20 08:55:05
    Боловсролгүй эцэг эхчүүд нь өөрсдөө худлаа дэврээсэн юм билээ. Үр дагавар нь энэ шүү дээ,
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-05-20 08:46:59
    Ер нь бол бид нар бараг толгой дараалан халдвартай байгаа. Битүү хог шороо, нус цэрээ ил хаядаг, бааж шээдэг, хотын төвдөө хүртэл нүхэн жорлонтой улс шүү дээ
    202.21.108.184
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-05-20 08:04:03
    Сүреэ өвчний халдвар авах нэг асуудал өвчлөх бол өөр асуудал өвчлөх нь хүний биеийн ёрөнхий эсэргүүцэл сулрах хоол муутай байх аминдэмийн дутагдал нөлөөтөй
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах