18.8 их наяд төгрөгийн зөрчил илрүүлжээ
Улсын хэмжээнд нийт 389 аудитор ажиллаж байгаагаас 80 гаруй хувь нь мэргэшсэн санхүүч, нягтлан бодогч нар байдаг байна. Өнөөдрийн байдлаар нэг аймагт 10-12 хүний бүрэлдэхүүнтэй аудитын байгууллага үйл ажиллагаа явуулж байна

2018 онд нийт 4104 аудитыг гурван төрлөөр хийж гүйцэтгэжээ. Үүнээс санхүүгийн тайлангийн аудит 3806, гүйцэтгэлийн аудит 201, нийцлийн аудит 97-г хийсэн байна. Төрийн аудитын байгууллага жилд зөвхөн санхүүгийн аудитыг 6213 байгууллагад хийх ёстой ч хүний нөөцийн боломж хүрэлцээгүйгээс 50 хувьд нь гүйцэтгэдэг гэнэ. Ажилтнуудын ажлын ачаалал их байдаг бөгөөд нэг ажилтан дунджаар жилд 30 гаруй мянган илүү цаг ажилладаг аж. 2018 онд гүйцэтгэсэн гурван төрлийн аудитаараа 18.8 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлжээ. 
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.