“Нарантуул” зах дээр наймаа хийдэг залуу НӨАТ-аас 80 сая төгрөг хожжээ
 
НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдсан билээ. Энэ удаагийн тохирлоор 80 сая төгрөгийн хоёр азтан, 50 сая төгрөгийн нэг тодорсон талаар мэдээлсэн.

Тэгвэл 80 сая төгрөгийн азтанаар “Нарантуул” зах дээр наймаа хийдэг 50 гаруй насны эрэгтэй тодорсон байна.
Тэрбээр азтан болсноо өнөө өглөө мэдэж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс дээр очжээ.

Харин тус газраас Татварын ерөнхий газар руу явахыг зөвлөсөн байна. Ингээд гарч ирээд такси барьж ерөнхий газарт хүргүүлжээ.

Энэ талаар таксины жолооч өөрийн цахим хуудсандаа “Нөат 80 саяын азтан миний машаанаар үйлчлүүллээ. Аз таардаг гэж байна шүү. Татварын ерөнхий газраа ч мэдэхгүй, зах дээр зогсч наймаа хийдэг ах хүү байна билээ. Тэр ах “Миний утсанд мессэж ирсэн. Үнэхээр аз байдаг юм билээ. Ах нь баярлаж балмагдаад дүүргийн татварын алба ортол Ерөнхий рүү яв гэсэн. Тэр газрыг нь мэддэггүй ээ” гэсэн. Тэгээд би хүргэж өглөө. Шагналынхаа мөнгийг хүүхдүүддээ хувааж өгнө гэж байна. Дараа дараагийн аз олон хүнд таараасай билээ. Надад тэр хүний аз үлдсэн байх дараагийн тохиролд азтан болох юм шиг санагдаад байна. Аз ивээг” гэж бичсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ulzii 2019-05-21 02:49:45
    bayr hurgeyee
  • Татвараа төлж байцгаа. 2019-05-20 22:49:05
    Энэ нэг үнэн худал нь мэдэгдэхгүй балай юмаа болиоч ээ. Хүн бүр, ААН бүр татвараа төлдөг л болох хэрэгтэй тэрнээс биш юун азтан энэ тэр солиорчих юмаа.
  • Зочин 2019-05-20 08:59:31
    Яахав дээ. Цөөн ч гэсэн хэдэн хүн аз тан болж баярлаг л дээ. Яагаад ийм атаархуу байдаг юм бэ. Нүдээ олсон аз байна.
  • Зочин 2019-05-20 06:09:50
    НӨТ мөнгийг ингэж 2 3 хүнд өгч байхаар 5% болгоод бүх хүмүүст өгөх хэрэгтэй Үнэн ч өгч байгаа юмуу бүү мэд өөрсдийн хүмүүс бж бно шүү дээ.Хэдий аз гэхэд арай ...
  • зочин  2019-05-20 04:44:22
    эзнээ олж дээ үнэнч байсны шан гарч дээ баяр хүргэе
  • иргэн 2019-05-20 04:17:44
    НӨТ-н азтан гэгчид олгох мөнгийг болих ёстой. Нэгэнт НӨТ-д азтанд өгөх мөнгө байгаа тул тэр мөнгийг НӨТ-н буцаан олголтод хамруул. Ядаж 5 хувь авах ёстой.
  • Tuya 2019-05-20 04:09:43
    Би миний эргэн тлйронд бгаа.хүмүүс ГАНЦ Удаа ч НӨАТаас ХоЖиЖ ҮЗЭЭГҮЙ ШҮҮ. Ингэж АЗ гж худлаа хэлж бхаар НӨАТаа бүртгүүлдэг хүн бүрд АДИЛ ТЭГШ тэнцүү ӨГЧИХ
  • Hust 2019-05-20 03:05:07
    Hudlaa sensatsi darah gej tulburtei medeelel tsatsaj bfaan. Nuat-n sugalaa bol tsever luivar
  • НӨАТ төлөгч 2019-05-20 02:58:28
    яг уу, хамаг амьтны хэл ам дарах гэж дэмийрээгүй биз...
  • Зочин 2019-05-20 02:57:03
    энэ тогтолцоог бүрэн болих хэрэгтэй ард иргэд татвар төлчихөөд бүгдийг нь ижил тэгш болгох нь чухал