Хорихоос суллагдсан этгээдүүд дээрмийн хэрэг үйлдэж байжээ
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид нийслэл хотын нутаг дэвсгэрт бага насны хүүхэд болон ганц нэгээрээ явж байгаа иргэдийг дагаж орц, гудамж руу ороход нь араас нь боож унаган зодож, хутга тулган эд зүйлсийг нь дээрэмддэг бүлэг этгээдүүдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орогнож байхад нь дайчлан баривчилжээ.

Хэргийг шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн 3 удаагийн ял шийтгэл эдлэж байгаад энэ оны хоёрдугаар сард ШШГЕГ-ын хорих 411 дүгээр ангиас суллагдсан 20 настай Ц, Т, 19 настай Т, нар нь Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 12 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас дээрэмдэх гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр ажил арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулж байгаа хэдий ч бага насны хүүхдийг дээрэмдэх гэмт хэрэг гарсаар байна. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-05-20 03:03:20
    хоёр гарыг нь бугуйгаар нь тайр өршөөл үгүй яацан сэтгэхүй гэж өөрсдийн өвөө эмээ дүү шиг хүмүүсийг дээрэмддэг юм бэ эсвэл шууд бууд тэгж байж энэ зүйл зогсоно
  • иргэн 2019-05-20 02:20:21
    Ийм тархины тэмбүүтэй зулбасгануудыг нам дарах хэрэгтэй.Хүний эрх, нэрээр шоронд эрхлээд гарч ирсэний дараа эдгээгүй араншинтай ийм амьтадыг нүхэнд нь байлга.
  • Монгол залуу 2019-05-20 01:55:46
    Иймэ гэмт хэрэгтнүүдийг татварын мөнгөөр насан туршид нь тэжээж 80 сая төгрөг үрж байснаас 300 төгрөгөөр 1 сум аваад AK47 буугаар духан дунд буудах нь ашигтай.
  • иргэн 2019-05-20 01:44:25
    19-20 насанд гурван удаа шийтгуулсэн дээрэмчин хулгайч цаашид засрах уу за даа тэгээд еренхийлегч нь хулгайч луйварчин улсад иймэрхуу гарууд гаархаас ч яахав дэ...
  • Бат 2019-05-20 01:37:19
    Хорихоос бүү хэл их дээд сургууль төгссөнд нь ажил олдохгүй байна тэгээд энэ хүмүүсийг зөвгөхгээгүй гэхдээ л хэцүү төрийн байгаа царай л энэ