Улаанбаатар- Хэнтий- Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг түр хаалаа

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Булган,Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч , Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар- Хэнтий- Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 08:00 цагаас мөн оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11,00 цаг хүртэл түр хаахаар болжээ.


 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.