Цагт 400 км хурдлах ''ALFA-X''-ийг туршина
Японд цагт 400км хурдлах чадалтай дэлхийн хамгийн хурдан Шинкансэний "ALFA-X" цахилгаан галт тэргийг туршиж эхэлсэн байна. 2030 онд ашиглаж эхлэх энэ галт тэрэгний дээд хурд нь Хятадын цагт 350 км хурдалдаг "Fuxing" галт тэргийг давж гарах юм.

Энэ галт тэрэг нь 2017 оны зургадугаар сарын 26-нд Бээжингийн төмөр замын буудлаас Шанхай руу хөдөлснөөр нийтийн тээвэрт нэвтэрсэн ажээ. Харин Японы шинэ хурдны галт тэргийг хоорондоо 280 гаруй километрийн зайтай Сэндай болон Аомори хотыг холбосон замаар явуулж туршиж үзэх юс байна.

Гэхдээ туршилтыг шөнө дундаас хойш төмөр замын хөдөлгөөн зогссон үеэр хийх гэнэ. Хурдны галт тэргийг туршиж үзэх хугацаа нь Токиод 2020 онд болох олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажилтай давхцаж байгаа ажээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.