Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурсан байна
Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сард 12.9 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1700-гаар буурчээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад авлигын гэмт хэрэг 145, залилах гэмт хэрэг
326, мал хулгайлах гэмт хэрэг 280, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 122, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 75, хүчиндэх гэмт хэрэг 24-өөр өссөн хэдий ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1723, хулгайлах гэмт хэрэг 2327, дээрэмдэх гэмт хэрэг 324, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 411-ээр буурсан нь голлон нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний 4 сард 65.8 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 13.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 2.1тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 2.7тэрбум төгрөгөөр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2019 оны эхний 4 сард 12.5 мянга болж, 680нь 18 хүртэлх насны хүүхэд, 5.5мянга нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас 2019 оны эхний 4 сард 3.0 мянган хүн гэмтэж, 474 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 90-ээр буурч, нас барсан хүн 114-өөр өссөн байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2019 оны эхний 4 сард 1143 болж, өмнөх оны мөн үеэс 227 -гоор, хүүхэд оролцсон хэрэг 232 болж, 2-оор, эмэгтэй хүн оролцсон хэрэг 927 болж, 51 -ээр, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 666 болж, 16-гаар өсжээ. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 2019 оны эхний 4 сард улсын дунджаар 60 болж, өмнөх оны мөн үеэс 8-аар буурсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны эхний 4 сард 189 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 75-аар өссөн байна. Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний 4 сард 648 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 5.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 280-аар өссөн байна.

Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сард 37.6 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 4.0 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 9.1 (32.1%) мянгаар, баривчлагдсан хүн 666 (19.9%)-гаар өссөн байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.