Иргэд “Автомашингүй өдөр”-ийг сард нэг удаа зохион байгуулдаг болгох саналаа хотын Захирагчид уламжлав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай танилцан,  иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.  



Энэ үеэр иргэд “Автомашингүй өдөр”-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ядаж сардаа нэг удаа ийм арга хэмжээ зохион байгуулдаг байх саналаа хотын Захирагчид уламжилж байв.

“Автомашингүй өдрөөр иргэд гэр бүлээрээ, хамт олноороо марафонд гүйж, гудамж талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхдүүд эрх дураараа тоглон гүйлдэж байгааг харахад баяртай байна. Улаанбаатарчууд  нэг өдрийг ч гэсэн түгжрэлгүй, бухимдалгүй өнгөрүүлж байна. Энэ өдөр гудамжаар явж иргэдийнхээ санал бодлыг сонсож уулзлаа. Цаашид “Автомашингүй өдөр”-ийг зөвхөн жилд нэг удаа биш зуны улиралд сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судалж үзээд,  шийдвэрлэх болно” хэмээн хотын Захирагч хэллээ.



Нийслэлийн Засаг дарга юуны түрүүнд Сэлбэ голын эрэг дагуу алхаж, тэр хавийн сул шороон хөрс бүхий газрыг ямар төлөвлөлтийн шийдэлтэйгээр тохижуулах нь зүйтэй гэдэг зураг төслийг даруй гаргаж, танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Мөн замын хөдөлгөөн тусгаарлах зориулалтаар автозамын голд байрлуулсан хуванцар хашлагууд хагарч бутран, хотын гудамж талбайг өнгө үзэмжгүй харагдуулах болсон тул бүгдийг нь буулгахыг даалгасан.

Түүнчлэн Чойжин ламын сүм музейн орчмыг иж бүрэн тохижуулах  ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран, шуурхай зохион байгуулахыг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хэлсэн юм. Мөн Жамьянгүний гудамжинд “Монгол глобал” компанийн барьж байгаа барилгын хашаа нь явган хүний зам руу түрж орсон тул хашааг хойш нь татаж,  стандартад нийцүүлэх, явган хүний болон дугуйн замыг чөлөөлөх үүргийг холбогдох албаныханд, орон сууцны хорооллууд дундах явган хүний зорчих нөхцөлийг хаасан хайс, хашлага, хашааг буулгахыг анхаарууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-20 14:46:32
    Хотын дарга хужаа нарт 50 га газар өгөхөө больж үз ард түмэн тэнэг биш шүү худлаа үнэнч царайлахаа боль
  •  2019-05-20 08:51:58
    ХАРИН ХОТОО САВАНДАЖ УГААХ АЯН ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ХАЛДВАРТ ӨВЧИН БУУРНА.
  • Бат 2019-05-19 13:31:07
    Машины хөдөлгөөнийг хаадаг буруу шүү хувиа хичээсэн тэнэг хүмүүсийн саналыг сонсож буруу шийд гаргаж болохгүй. удахгүй бүх машиныг агаараар явуул гэх вий
  • эргүүт 2019-05-19 09:44:10
    эргүүтээрэй
  • irgen 2019-05-19 08:38:45
    hotiin darga guai 50 ga gazriig butsaatal ni arga hemjee awaach tiim.yum bhgui gej hudlaa yariad l bsan
  • зочин 2019-05-19 08:24:21
    Ажилгүй бол хотоос гараад алхаач,өдөр тутмын ажлыг зогсоогоод бна шүү дээ
  • Хрд 2019-05-19 07:34:44
    Зөв байна ийм ажил хэрэгч дарга өмгө нь байгаагүй Амжилт
  • Zochin 2019-05-19 07:14:49
    Ingej helj baigaa humuusiin ger buliin humuus in ovddoggui l yum baikhdaa. Neg yum hiiheeree l UB dee shambaaraldaj zavaarah yum bolimoor yum.
  • Иргэн 2019-05-19 06:52:06
    Жилд 1 удаа байхад л болно!! Явган хүмүүст таатай мэт боловч ажил төрлөө амжуулах гэж ядаж явдаг хүмүүст тийм ч таатай зүйл биш ээ!!! Хөөрцөглөж болохгүй!!!
  • Зочин 2019-05-19 06:42:44
    Байр хооронд хашаалж гинж татаж байгааг болиулаач Чингэлтэй 3-р хороонд 16 байр сангийн яамны 20 айл Мандухайн яг арын байрууд байны сул зогсоолд гинж татсан
  • Иргэн 2019-05-19 06:39:10
    Зүйтэй. Хотын дарга эзэн хүн шиг хотоо анхаарч эхэлж байгаа нь сайхан байгаа шүү.