Биеийн гүнд байрлах эдийг гэрэл болон дуугаар хэмжих нь
Зурагт жижиг амьтны загварыг 1, 3 болон 5 секундийн хугацаанд ѳндѳр-эрчимтэй хэт авиагаар үйлчлэхэд абсолют температур хэрхэн ѳсѳж байгааг фотоакустик дүрслэлээр харуулав. Зургийн эрхийг Дюкийн Их сургууль, Жинжие Яо эзэмшинэ. 
 
Хүний биеийн халууныг хэмжих нь термометрийг ѳвчтѳний хэлэн дор байрлуулж 30-хан секунд хүлээгээд л температурын нарийн заалтыг мэдчихэж болох тун хялбар процесс юм. Гэхдээ энэ процесс бидний биеийн гүнд орших тусгай эдүүдийн хувьд тийм ч амархан хийгдчихдэггүй.

Дюкын их сургуулийн био-анагаахын инженерүүд одоо байгаа технологийг хэрхэн илүү хурдтай, нарийн болгож гүний эдийн температурыг фотоакустик дүрслэлээр авч болохыг харуулжээ. Энэ нээлт нь хавдрыг эмчлэх дулааны аргийн эмчилгээг сайжруулах гол үүрэг гүйцэтгэгч болох талаар Optica сэтгүүлийн 2 сарын 12 дугаарт хэвлэгджээ.

Дотоод эдийн температурыг олж тогтоох нь био-анагаах болон хавдрын дулааны эмчилгээнд зайлшгүй шаардлагатай бѳгѳѳд үр дүнд нь эмчилгээний гаж нѳлѳѳ эсвэл эмчилгээний үр ѳгѳѳжид ихээхэн нѳлѳѳлдѳг байна. Дюкын их сургуулийн био-анагаахын инженерчлэлийн зѳвлѳх профессор Жинжие Яо хэлэхдээ “Хэрэв бид MRI эсвэл хэт авиа ашиглаж байгаа үед тэндээс зѳвхѳн харьцангуй температурыг л мэдэж авч болно. Ѳвчтѳнийг Фаренгейтийн 98 хэмийн температуртай байна гэж тооцвол, энэ нѳхцѳл үргэлжид биелэж байхгүй шүү дээ. Бид эдийн дулааны ой санамжийг судлахаар фотоакустик дүрслэл ашиглан абсолют температурыг хэмжих арга замыг олж нээгээд байна. Нэршилээс нь харвал фотоакустик дүрслэл нь судлаачдад гэрэл болон дууны шинж чанрыг нэгтгэн авч үзэх боломжийг олгож байгаа юм. Энэ арга нь эдэд тархах хэт авианы долгионоор дамжуулан гэрлийг хувиргаж, ѳндѳр нарийвчлалтай дүрс гарган авч анализ хийх боломжийг олгох болно” гэжээ.  

 Энэ бол үндсэндээ нэг наносекундийн хугацаанд хумсны толин чинээ жижигхэн хэсгийг зуны үдшийн нарны туяагаар шарж байгаатай л адил гэж сүүлийн 10-aaд жил энэ технологитой ажиллаж байгаа Яо хэлжээ.    

Лазер эсэд очиж үйлчлэхэд багахан хэмжээний энерги эсийг халааж, агшин зуур тэлэлт үүссэнээр хэт авианы долгион бий болно. Энэ үзэгдлийг яг л хонх цохиход дуу гарахтай ижил гэж хэлж болно. Судлаачид фотоакустик дүрслэлээр удаан хугацааны турш температурыг хэмжих сонирхолтой байгаа боловч тэдэнд байнгийн техникийн бэрхшээл тулгарч байгаа юм. Гэрэл болон дууны хоорондох шилжилтийн үр нѳлѳѳ нь хугацаанаас хамааралтай, тиймээс бид гэрлээр ѳдѳѳгдѳж бий болсон дууны долгионыг сонсох замаар температурыг хэмжих боломжтой юм байна гэдгийг судалгаагаараа мэдэж авсан. Хэдий тийм боловч бид ѳмнѳ нь абсолют температурыг хэмжих боломжгүй байсан. Энэ процесс ѳѳрѳѳ тухайн эдэд хэчнээн хэмжээний фотон очиж үйлчилж байгааг мэдэх шаардлагатай учир техникийн хувьд энэ нь тэднийг сорьсон даалгавар болсон юм.   

Энэ мэдэгдэхгүй байгаа мэдээллийг олж авахын тулд, профессор Яо нь Материал судлал болон механик инженерчлэлийн тэнхимийн, ѳндѳр эрчимт хэт авиа (HIFU) ашиглан гүний эд эсийн дулаан судлалын чиглэлээр судалгаа хийдэг Профессор Пэй Зонтой хамтарч ажиллажээ. Эдгээр багууд нь хамтран фотоакустик дүрслэл ашиглан эдийн “дулааны ой санамж”-ийг хэмждэг шинэ тѳрлийн багаж болох дулааны-энергид-суурилсан фотоакустик термометрийг (TEMPT) бүтээжээ. ТЕМРТ–ийг ашигласнаар судлаачид наносекундийн-урт лазерийн пульсээр эдийг буудахын ѳмнѳ үндсэн температурыг мэдэж авч чадах юм. Лазерийн пульсээр эдийн температурыг хэсэг зуур ѳсгѳж, дараа нь фотоакустик пульс ашиглан хэмжилт хийнэ.

Судлаачдын баг эдгээр хэмжилтүүдийг ашиглан хэчнээн фотон дээжин дээр тусаж байгааг мэдэх шаардлагагүйгээр абсолют температурыг тооцох математик загвар мѳн бүтээжээ.

Хүний биеийн гүнд байрлах эдийн температурыг илүү нарийн хэмжих боломжтой болсон нь дулааны эмчилгээгээр хорт хавдрыг анагаахад чухал ач холбогдолтой юм. Ингэснээр хорт хавдрын эсийг үхэх хүртэл нь радио долгион болон (HIFU) aшиглан эсийн дулааныг нэмэгдүүлж эмчлэх ажээ. Хэдийгээр дулааны эмчилгээ нь хорт хавдартай тэмцэх тулааны талбарт шинээр орж ирж байгаа боловч, судлаачид энэ эмчилгээний талаар маш их урам зоригтой байна, учир нь энэ арга нь химийн болон цацраг туяаны эмчилгээнээс үүсэх ноцтой гаж нѳлѳѳтэй харьцуулбал бараг л байхгүй гэж хэлж болно.    

Яо хэлэхдээ “Дулаан эмчилгээний нэг том сорилт бол бид хамгийн тохиромжтой зайд температурыг хадгалж барих хэрэгтэй болдог, хэрэв температур хэтэрхий ѳндѳр байвал, эргэн тойрны эд эсүүдэд гэмтэл учруулна, эсвэл хэтэрхий хол байвал хавдрын эсийг хангалттай гэмтээж чадахгүй. Судлаачид хавдрын эсийг үр дүнтэй устгахын тулд хамгийн нарийн температурын мужийг олохоор эрчимтэй ажиллаж байна” гэжээ.

Энэ технологийг зѳвхѳн эмчилгээнд хэрэглээнээс гадна, бусад суурь шинжлэх ухааны салбаруудад хэрхэн ашиглаж болох талаар Яо болон түүний хамтрагчид судалгаа хийж эхэлсэн байна. “Бид аль хэдийн эмч, инженерүүдтэй хамтран энэ шинэ технологийг үргэлжлүүлэн хѳгжүүлэхээр ажиллаж байна” гэж хэлжээ. Энэ судалгаа нь клиникийн үр нѳлѳѳг тайлбарлаж, хорт хавдраар ѳвчилсѳн хүмүүст маш их тустай учир их сэтгэл хѳдѳлгѳм хэмээн профессор Яо дурджээ.
 
 Биофизикийн салбар. ЭША Т.Бадамхатан.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.