Пирамид тогтолцооны замаар ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглоно
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах 9 төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тусгасан байна. Тухайлбал, хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах, хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодисыг агуулсан эм, бэлдмэлийг үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, худалдах, үйлчлэхийг хориглох аж. Мөн садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих, хуульд өөрөөр заагаагүй бол казиногийн үйл ажиллагаа эрхлэх, олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглохоор заажээ. Түүнчлэн аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулах, аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг тус тус хориглохоор төсөлд тусгажээ.
 Харин 13 төрлийн 448 төрлийн үйл ажиллагааг эрхлэх бол энгийн болон тусгай зөвшөөрөл авдаг байх зохицуулалтыг төсөлд тусгасан бөгөөд бусад төрлийн үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй гэдгийг хэлэв. Түүнчлэн хуульд заасан зөвшөөрлийг хуульд заасан хугацаанаас илүү хугацаагаар олгохыг, хуулиас давсан журам гаргах, хуулиас гадуур өөр хуулиар зөвшөөрөл олгох зохицуулалт бий болгохыг мөн хориглосон байна. Шинээр зөвшөөрөл олгох тухай асуудлыг хөндөх бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр шийдвэр гаргах юм байна. Энгийн зөвшөөрлийг өргөдөл хүлээн авснаас 5 хоногийн дотор, тусгай зөвшөөрлийг өргөдөл хүлээн авснаас 10 хоногийн дотор шийдэх зохицуулалтыг тусгасан байгаа аж. Ингэхдээ хуульд заасан бүрдлээс илүү баримт, материал шаардах, нэмэлт төлбөр авахыг хориглосон гэлээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2019-05-18 10:28:50
    Mongol uls ezengui yum shig l bhiin. Am way geed orod orson suljeenii company iig mgld yamar ch tatvar tolohgui avaad Orost tatvar tolj bgag xogsoogoch.
  • gishuun 2019-05-17 17:07:00
    hamsaatnuudni horongiig ni ulsin orlogo bolgo,shorond hiivel taarna
  • иргэн 2019-05-17 15:06:12
    ман .а намуудыг яах юм бэ.пирамид тогтолцоотой ил ашиг олоод л дээдүүд нь тэрбумтан болоод байгаа биздээ