Эрүүл мэндийн даатгалын сангаас 15.6 тэрбум төгрөгийг эмийн хөнгөлөлтөд  зарцуулжээ
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний 4 сард 14.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 728-аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 1189-өөр, цусан суулгаар өвчлөгчид 159-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 113-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 660-аар, тэмбүүгээр өвчлөгчид 251-ээр буурсан байна.

Улаанбаатар хотод 2019 оны 4 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 270 байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 оны эхний 4 сарын байдлаар 15.6 тэрбум төгрөг болжээ. Харин 4 дүгээр сард 3.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 362.5 сая төгрөгөөр өссөн байна. 2019 оны эхний 4 сарын байдлаар 6.7 тэрбум төгрөгний 533.6 мянган ширхэг зүрх судасны эм борлуулагдсан нь хамгийн их хувийг эзэлж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-05-17 10:23:26
    Эмийн үнэ хяналтаас гарсаныг Эрүүл мэндийн яам мэддэггүй хэрэг үү? Хөнгөлөлттэй эмийг хүртэж чаддаггүй хөгшчүүл зөндөө зөндөө